өд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шувууны биед ургасан хоёр талаараа үсэрхэг сэртэнтэй хөндий эвэр гуурс
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгfeather
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өд |
|---|---|
| Харьяалахын тийн | өдийн |
| Заахын тийн | өдийг |
| Өгөх орших тийн | өдөнд |
| Гарахын тийн | өднөөс |
| Үйлдэхийн тийн | өдөөр |
| Хамтрахын тийн | өдтэй |
| Чиглэхийн тийн | өд рүү |
| Олон тоо | өднүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өдний гуурс — өдний голд байдаг хөндий эвэрлэг зүйл
шувууны өд — шувууны үс
өд хатгах — шувууны үс хатган зоох
өдөө шилгээх — шувуу үс ноолуураа сэгсрэх
өдөн гөвүүр — шувууны өд нийлүүлэн баглаж хийсэн тоос гөвөх хэрэглэл
өдөн дэрвүүр — шувууны далавч, өдөөр хийсэн дэвүүр
өдөн малгай — өд мэт зөөлөн үсээр хийсэн малгай
өдөн хүрэм — өдөөр хийсэн хүрэм
өдөн үүл — сэмжин үүл
өдтэй бичиг — маш яаралтайг илтгэн, шувууны өд нааж илгээсэн бичиг
өд сөд нь гуужих — өд сөд нь зулгаран унах
өдөн цэцэг — урга. - ой мод, бут ширэнгэ, голын хөвөө, нуга газар ургана
Хэлц үг
өд сөд нь ургаж гүйцэх — насанд хүрэх, том болох
өд жигүүр болох — хань хамсаатан болох
↑ жигүүр өд болох
Тас
ёл хоёр ноцолдохоор
Өд нь анчинд олддог
Зүйр цэцэн үг
Хүн нэрээ
Тогос өдөө
Өднөөс хөнгөн
Сумнаас хурдан
Хоршоо үг
өд жигүүр — шувууны үс ноос болон далавч
өд сөд — шувууны үс ноолуур
өд өрвөлөг — шувууны үс ноос, чандар
Үгийн гарал
From Proto-Mongolic *hödün, compare Dongxiang hodun.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.