өл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Идэш уушны шим тэжээл, чанар
- 2.Хоол тэжээл
- 1.Саарал, цайвар толботой, бор цагаан холилдсон өнгө
- 2.Манхан, нэвт, тууш
- 1.Уулын онь хөтөл, намхан даваа
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өл |
|---|---|
| Харьяалахын тийн | өлийн |
| Заахын тийн | өлийг |
| Өгөх орших тийн | өлд |
| Гарахын тийн | өлөөс |
| Үйлдэхийн тийн | өлөөр |
| Хамтрахын тийн | өлтэй |
| Чиглэхийн тийн | өл лүү |
| Олон тоо | өлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өлгүй хоол — шим тэжээл муутай, чанаргүй хоол
өл муутай — а.шим, тэжээл муутай; б.өлсгөлөн
өл сайтай — а.шим, тэжээл ихтэй; б.гэдэс цатгалан
өл авах — шим тэжээлтэй хоол идэж, мөддөө өлсөхөөргүй болох
өл алдах — хоол ундаар дутагдах
өл залгах — а.идэш хоол дуусахын даваан дээр хоолтой болох; б.өлсгөлөн байх үедээ хоол идэх; в.хүнсээ ихэд арвилж амь зуух
өл даах — а.өлсөхийг тэсвэрлэх; б.шим, тэжээл сайтай хоол идсэн учраас амархан өлсөхгүй байх
өл дарах — өлсгөлөн үедээ бага зэрэг юм идэх
өл суух — идээ ундааны өег болох
өл тасрах — а.идсэн хоол шингэж өлсөх; б.идэш хоолгүй болох
өл буурал — цайвар буурал
өл буурал морь — хөх буурал морь
өл хонгор — бүдэгдүү хонгор зүсэм
өл цагаан — цайвардуу цагаан өнгө
өл халзан — магнай тууш халзан, үсгүй
өл даваа — бяцхан даваа
өл овоо — хөтөл даваан дээр босгосон овоо
өл хөтөл — намхан хөтөл
Хэлц үг
өл залгах — идэш хоол дуусахын даваан дээр хоолтой болох:
Цэргүүд үхсэн морьдын махаар өл залгахаас өөр аргагүй болов (Н.Батбаяр, Өндөрт хатгасан туг).
өл бугыг үүлэн хөлөг гэх — хар цагааныг тонгоруулж үнэн худлыг хутгах
Арай хэтэрхий худалч хүн шүү. Тйим үү тийм үү гээд байсан чинь өл бугыг үүлэн хөлөг болгодог байгаа.
Өв хөөсөн хүн шунахай
Өл хөөсөн хүн идэмхий
Өл буга өвөлжилтэй суултай
Өвөг хүн (суултай) нутаглаатай
Зүйр цэцэн үг
Өртэй хүн өлийн даваан дээр
Хоршоо үг
өл шим — шим, тэжээл
өл хоол — хоол хүнс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.