өлсөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хоол тэжээл идэхийг хүсч байгаагаа мэдрэх
- 2.шилжсэн утгаНогоо зэрэг зарим ургамлын ус хатаж хорчийх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto be hungry
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | өлсөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | өлсөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | өлслөө |
| Өнгөрсөн цаг (-в) | өлсөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | өлсжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | өлссөн |
| Хэвшсэн нэр (-даг) | өлсдөг |
| Холбох нөхцөл (-ж) | өлсөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | өлсөөд |
| Болзох нөхцөл (-вал) | өлсвөл |
| Хүсэх (-маар) | өлсмөөр |
| Захирах (-аарай) | өлсөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | өлсөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ходоод гэдэс өлсөх — хоол идэхийг хүсэх
өлсөж туйлдах — хоол ундгүй явсны улмаас ядрах
алим өлсөх — алимны шүүс нь татран хорчийх
манжин өлсөх — манжин хатаж хорчийх
Хэлц үг
Өлсөх гэдэг ёолж болохгүй өвчин
Өдрөөр төөрөх гэдэг хашгирч болдоггүй зовлон
Зүйр цэцэн үг
Өлсөөд идэх хоол амттай
Даараад өмсөх дээл дулаан
Өшихдөө хэрүүлч
ӨлСөхдөө хулгайч
Хоршоо үг
өлсөх даарах — хоол ундгүй даарч хөрөх
өлсөх зовох — идэш уушаар хомс, өлөн байх
өлсөх ундаасах — юм ууж, идэхийг хүсэх
өлсөх цангах — хоол унд дутагдах
Үгийн гарал
Inherited from Proto-Mongolic *öles-.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.