өм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны дундаас цоолж цөмлөх, зах ирмэгээс хэлтлэн авсан байдал
- 2.Олон хүн, амьтны дундуур хүчтэй дайран орж байгаа нь.
- 1.Нэгдсэн, хамссан
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өм |
|---|---|
| Харьяалахын тийн | өмийн |
| Заахын тийн | өмийг |
| Өгөх орших тийн | өмд |
| Гарахын тийн | өмнөөс |
| Үйлдэхийн тийн | өмөөр |
| Хамтрахын тийн | — |
| Чиглэхийн тийн | өм рүү |
| Олон тоо | өмгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өм хазах — ямар нэгэн зүйлийн захаас тасарч унатал хазах
өм татах — арьс шир, дээл хувцас зэргийн дундаас хэсэглэн цоочин авах, урах
өм түлэгдэх — өмөрч унатлаа түлэгдэх
өм цөм үмхлэх — энд тэндээс нь том том хазаж идэх
өм цэрэг — а.жанжны ойр бэлэн байж, ажилд нь хамжин туслах салаа цэрэг; б.жанжны бие хамгаалах харуулын цэрэг
өмтэй хүн — азтай хүн
өм нь харих — ажил үйлсийн нь бүтэмж муудах, азгүйтэх
өм төв — нэгдсэн төв
Хоршоо үг
өм цөм — энд тэндгүй, өмөрч цөмөрсөн байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.