өмсөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хувцас хунарыг биедээ углах, хувцаслах
- 2.Хориг адууг эвээр ногтлон хазаарлах.
- 1.Бөхийн мэх
Англи утга
- үйл үгto wear, put on (clothes).; to tack a horse up gently
- нэр үгa wrestling move
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | өмсөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | өмсөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | өмслөө |
| Өнгөрсөн цаг (-в) | өмсөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | өмсжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | өмссөн |
| Хэвшсэн нэр (-даг) | өмсдөг |
| Холбох нөхцөл (-ж) | өмсөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | өмсөөд |
| Болзох нөхцөл (-вал) | өмсвөл |
| Хүсэх (-маар) | өмсмөөр |
| Захирах (-аарай) | өмсөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | өмсөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дээл өмсөх — биедээ дээл хэрэглэх
угааж өмсөх — хувцсаа цэвэрлэн хэрэглэх
сольж өмсөх — өөр хувцастай болох
өмсөх мэх — барилдаж байхдаа гэнэт явган сууж, нөгөө бөхийн өвдөгнөөс шүүрэн авч толгой дээгүүрээ хөмрөн хаях, цэрвүүхэн барьцтай хоёр бөхийн аль нэг нь өрөөсөн мөрнийхөө барьцыг алдуулж, өрсөлдөгчийнхөө тохой доогуур шургаж сул байгаа гараараа хонгоных нь дотор талаас дээгүүрхэн авч хүзүү сээр, гарынхаа хүчээр дунгуйлдан унагах мэх
Хэлц үг
Үнэрлэх үртэй
Өмсөх хувцастай
Элэг нэгт ах дүүгээ орхиод
Эмээ энхрийлэгч нь
Арьсаа өвчиж худалдаад
Өмсөх хувцас авсантай адил
Хоршоо үг
өмсөх зүүх — хувцаслах, чимэг зүүлтээр гоёх
өмсөх идэх — хувцаслах болон идэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.