өмч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хуулиар баталгаажсан, захиран зарцуулах болон эзэмших эрх бүхий амьдралын хэрэгсэл
- 2.Үе залгамжилж ирсэн болон хувьдаа эзэмшиж буй эд хогшил, хөрөнгө
- 3.эзэмшдэг ямар нэг зүйл
- 4.Ямар нэгэн зүйл эзэмших буюу өмчлөх
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өмч |
|---|---|
| Харьяалахын тийн | өмчийн |
| Заахын тийн | өмчийг |
| Өгөх орших тийн | өмчид |
| Гарахын тийн | өмчөөс |
| Үйлдэхийн тийн | өмчөөр |
| Хамтрахын тийн | өмчтэй |
| Чиглэхийн тийн | өмч рүү |
| Олон тоо | өмчүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
улсын өмч/нийгмийн өмч — улсын мэдлийн хөрөнгө
байгууллагын өмч — тухайн байгууллагад харьяалагдах хөрөнгө, хогшил
нэгдлийн өмч — хуучир. - нэгдлийн мэдэлд буй эд хөрөнгө
амины өмч/хувийн өмч — айл өрх, хувь хүмүүсийн эзэмшлийн эд зүйл
оюуны өмч — хүний оюун ухааны үр дүн болох шинжлэх ухаан, технологи, соёл урлагийн үнэ цэнэ бүхий бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх
холимог өмч — хамтын хүч хөдөлмөрөөр байгуулсан дундын хөрөнгө
өмчийн хөрөнгө — хувийн хөрөнгө
өмч авах — эзэмших, захиран зарцуулах эрх бүхий өв хөрөнгөнөөсөө хувьд хэрэглэх зүйлийг тасалж авах
өмч булаалдах — өв хөрөнгөө хуваахад санал зөрөлдөн маргалдах
өмч өгөх — гэрлэсэн хүү, охиндоо эд хөрөнгөнөөсөө тасалж өгөх
өмч залгамжлах — өв залгамжлах
өмч хуваах — эцэг эх, өвгөд дээдсийн эд хөрөнгийг өв залгамжлах хүмүүст тараах
өмч салгах — холимог өмчөөс өөрийн өв хөрөнгийг тасалж авах
өмч таслах — өв хөрөнгөө хуваах
өмч нийлүүлэх — хөрөнгөө нийлүүлэх
Хэлц үг
Өөх идэхээр зүрх ханадаг
Өмч авахлаар бэр ханадаг
Зүйр цэцэн үг
Өмд хийж өгөх хүнгүй байтал
Өмчийг нь идэх төрөл олон
Хоршоо үг
өмч хөрөнгө — амьдрал, ахуйн хэрэгцээний бүхий л зүйл
өмч хувь — өмчилж авсан хөрөнгө хогшил
өмч хувьчлал — улсын өмчид байгаа зүйлийг хувийн өмчид шилжүүлэх үйл явц
Товчилсон үг
ЗГӨХК — Засгийн Газрын Өмч Хувьчлалын Комисс
НӨХК — Нийслэлийн Өмч Хувьчлалын Комисс
ӨХ — Өмч Хувьчлал
ӨХГ — Өмч Хувьчлалын Газар
ӨХК — Өмч Хувьчлалын Комисс
УӨХ — Улсын Өмч Хувьчлал
УӨХК — Улсын Өмч Хувьчлалын Комисс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.