өнгөлөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өнгө сайтай болгох
- 2.Гадар татах
- 3.Юмаар бүрэх, чимэглэх
- 4.шилжсэн утгаМэхлэн баширлах, хуурмаг зан гаргах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | өнгөлөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | өнгөлнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | өнгөллөө |
| Өнгөрсөн цаг (-в) | өнгөлөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | өнгөлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | өнгөлсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | өнгөлдөг |
| Холбох нөхцөл (-ж) | өнгөлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | өнгөлөөд |
| Болзох нөхцөл (-вал) | өнгөлбөл |
| Хүсэх (-маар) | өнгөлмөөр |
| Захирах (-аарай) | өнгөлөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | өнгөлөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
төмөр өнгөлөх — төмрийг зүлгүүрдэн арчиж, уул өнгийг нь гаргах
зүлгүүрээр өнгөлөх — ямар нэгэн зүйлийг зүлгүүрдэж өнгийг сайжруулах
дээл өнгөлөх — дээлэнд гадар татах
дэвсгэр өнгөлөх — дэвсгэрт гадар хийх
аягаа мөнгөөр өнгөлөх — аягаа мөнгөөр бүрэх
өнгөлж ярих — бодот байдлыг гуйвуулж ярих
Хоршоо үг
будах өнгөлөх — будаг түрхэж, өнгө оруулах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.