Үндсэн хэсэг рүү шилжих

өнчин

тэмдэг нэрнэр үг/ont͡ɕʰəŋ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠥᠨᠦᠴᠢᠨ

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Эцэг эхгүй болон эцэг эхийн аль нэг нь нас барсан
  2. 2.
    Мал, амьтны хөхүүл үедээ эхээсээ салсан нь; өнчин ботго (хөх­нөөсөө гараагүй байхдаа эхээсээ хагац­сан ботго), өнчин хурга (эхгүй хөхүүл хурга), өнчин ишигний гарзгүй (малын хорогдолгүй
  3. 3.
    шилжсэн утгаОорцог, ганц, ганцаар

Англи утга

  • нэр үгorphan (a person or an animal whose parents have died or are otherwise permanently separated from them)
  • тэмдэг нэрsingle, lonesome

Тийн ялгал

Нэрлэхийн тийнөнчин
Харьяалахын тийнөнчний
Заахын тийнөнчнийг
Өгөх орших тийнөнчинд
Гарахын тийнөнчнөөс
Үйлдэхийн тийнөнчнөөр
Хамтрахын тийнөнчинтэй
Чиглэхийн тийнөнчин рүү
Олон тооөнчнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • өнчин охин — эцэг эхгүй, эсвэл эх эцгийн аль нэг нь нас барсан охин

  • өнчин үлдэх/өнчин хоцрох — харж хандах хүнгүй ганцаар үлдэх

  • өнчин мод — ойролцоо модгүй газар ганцаар ургасан мод

  • өнчин саримс — хэлтэсгүй ганц саримс, эр саримс

  • өнчин элэг — элэгний жижиг салбар дэлбэ

  • өнчин толгой — а.ганц бие хүн; б.тал газарт буй ганц жижиг толгой; в.гэрийн хатавчны ханын богино толгой

  • өнчин хавирга — малын сүвээний богино хавирга

  • өнчин мөр — ганц хүний мөр

  • өнчин тархи — тархи­ны гүнд байх дотоод шүүрлийн булчирхай

  • өнчин хайлаас — ганцаар ургасан хайлаас мод

  • өнчин хонгорцгоно — урга. - ягаан өнгийн цэцэг бүхий сагс баг цэцэгтэй, навч нь цагаан үсэрхэг, босоо иштэй олон наст өвс

Хэлц үг

  • өнчин хайлаас шиг — төрөл садангүй ганцаар хүн

  • өнчин ишигний гарзгүй — малын хорогдолгүй, бүрэн бүтэн, гарз хохиролгүй

    Манай говийн сайн малчдыг тэрхүү салхи шуурга тойроогүй атал ижил малтай, ихэр бууцтай байж байгаад нэг нь нийгмийн мал сүргийг алдаж осолдож байхад нөгөө нь өнчин ишигний гарзгүй өнтэй сайхан хаваржиж байгаа жишээ үүнийг гэрчилж байна (Ш.Цэен-Ойдов, Хоёр говийн хайлаас).

  • өнчин сүвээ — хүн малын биеийн эрхтэн, сүвээ хавиргуудын хавь газар

    Гадаад шинжид бас ташаа агуу болон өндөр, өнчин сүвээ нь ташаанаасаа агуу, үс нь эрчимт ёнхор утас мэт... морь хурдан байдаг (Намнандорж, Монголын хурдан морь).

  • өнчин элэг нь өндийх — шунах, дурлах, дэрвэх

    Өнчин элэг өндийж, өөрийн мэдэлгүй гар минь явлаа.

  • өнчин элгээ эмтлэх — зүрх шимшрэх, тэсгэлгүй өр өвдөн хайрлах

    Эх улсдаа харьж ирснээс хойш арав гаруй жилийн турш цуглуулсан үе тасарч үндэс залгахаасаа өнгөрөх шахсан эртний дууны тэмдэглэл, овооны бумбан дотроос гарсан шүлэг дууллын сэг тамтгийг нийлүүлэн зүйчилж сийрүүлж авсны гайгаас болоод гэр нь сүйдэж гэргий нь хорлогдсон билээ. Өөрөө ч одоо болтол “тагнуул”-ын нэр дүүжилж малгай өмссөөрөө. Өлгий нутгийнхаа төлөө өнчин элгээ эмтлэн байж, өөрийн сурсан жаахан эрдмээ гаргая гэсэн чинь ийм болчихлоо. Ай! Юуг нь хэлэх вэ (Жамбалжав, Дуучны хувь заяа).

  • ↑ өөрийн гэх өнчин ишиггүй

  • ↑ талд хаягдсан өнчин янзага шиг

  • Ахас захсаа хүндлэн дүүчилж

  • Өнчин бэлбэснээ хүндлэн хайрла

  • Огторгуйгаас буусан мөндөр гэрт ширүүн

  • Өнчин ганц хүнд ноён ширүүн

  • Олон хүн эвгүй бол

  • Оорцог хүний идэш болно

  • Өнөр хүн эвгүй бол

  • Өнчин хүний элэг болно

  • Өвгөө өвдгөө мэддэггүй

  • Өнчин өргөснөө мэддэггүй

  • Өдрийн маханд эзэн олон

  • Өнчин хүүхдэд ноён олон

  • Өдрийн тогооны өмч олон

  • Өнчин хүүхдийн ноён олон

  • Өдрийн хоолны эзэн олон

  • Өнчин хүүхдийн зовлон олон

  • Өдрийн хоолонд өмч олон

  • Өнчин хүнд ноён олон

  • Өндөр уул оройдоо цастай

  • Өнчин хүн сэтгэлдээ зовлонтой

  • Өндөр хадны өвөр хар

  • Өнчин хүний элэг хар

  • Өнөр гэж айшгүй

  • Өнчин гэж өрөвдөшгүй

  • Өнөр хүнд нөхөр олон

  • Өнчин боловч хүн

  • Өвөн боловч гэр

  • Өнчин гэж бүү гунигла

  • Өнөр гэж бүү өмгөөл

  • Өнчин хүн дууламтгай

  • Үгээгүү хүн зээлэмтгий

  • Өнчин хүн дууч

  • Үгээгүү хүн үлгэрч

  • … болон өөр 30

Зүйр цэцэн үг

  • Өнчинг асарвал хүн болдог

  • Өргүүлдгийг асарвал мал болдог

Хоршоо үг

  • өнчин бэлэвсэн — гэр бүл, хамаатан садан зэрэг дотны хүмүүс болон хань ижил нь нас барсан хүн

  • өнчин өрөөсөн — гэр бүлийн хэн нэгэн нь нас барсан ам бүл дутуу хүмүүс

Товчилсон үг

  • МӨХЗХ — Монголын Өнчин Хүүхэд, Залуучуудын Холбоо

Үгийн гарал

From Proto-Mongolic *önecin. Compare Dongxiang oliechin, Daur wencin (“orphan, lonely”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.