өнөр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ах дүү, садан төрөл олонтой
- 2.Үлэмж, их;
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өнөр |
|---|---|
| Харьяалахын тийн | өнөрийн |
| Заахын тийн | өнөрийг |
| Өгөх орших тийн | өнөрд |
| Гарахын тийн | өнөрөөс |
| Үйлдэхийн тийн | өнөрөөр |
| Хамтрахын тийн | өнөртэй |
| Чиглэхийн тийн | өнөр лүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өнөр бүл — ам бүл олонтой айл
өнөр жил — хур тунадастай, өвс ногоо арвин ургасан сайхан жил
өнөр жаргал — элбэг, аз жаргал байдал
Хэлц үг
Олон хүн эвгүй бол
Оорцог хүний идэш болно
Өнөр хүн эвгүй бол
Өнчин хүний элэг болно
Өвгөн бурханд гярхай заах
Өнөр хүнд эв заах
Өндөр модны үндэс урт
Өнөр хүний үндэс хол
Өндөр насны найр
Өнөр олны баяр
Өнөр гэж айшгүй
Өнчин гэж өрөвдөшгүй
Өнөр хүн эвгүй бол өнчин хүний элэг
Олон хүн эвгүй бол оорцог хүний элэг
Өнөр хүнд нөхөр олон
Өнчин хүнд ноён олон
Өнчин гэж бүү гунигла
Өнөр гэж бүү өмгөөл
Зүйр цэцэн үг
Өнөр хүнд нөхөр олон
Өнчин хүнд ноён олон
Хоршоо үг
өнөр олон — а.олон түмэн; б.ямар нэгэн зүйл тоо хэмжээний хувьд их, олон
өнөр өтгөн — үр хүүхэд, хамаатан садан олонтой
өнөр баян — баян тансаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.