өртөө
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучирсанАлбаны хүмүүс, албан зар, бичиг зэргийг дамжуулах өнгөрүүлэх, хүргэх морин хөсөгтэй буудлын газар
- 2.хуучирсанГучин километр орчим газар, морин өртөө хоорондын зай
- 3.хуучирсанГалт тэрэг, машин тэрэг түр зогсох, дамжин өнгөрөх газар
- 4.хуучирсанЗасаг захиргааны зарим үндсэн шатны нэгж, ажил хэргийг гүйцэтгэхэд зориулан байгуулсан байгууламж.
- 5.шууданчийн хоноглох байртай, шуудангийн морийг сэлбэхэд зориулагдсан дэн буудал
- 6.төмөр замын галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулж дохио өгч байдаг газар
Англи утга
- нэр үгstation
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өртөө |
|---|---|
| Харьяалахын тийн | өртөөний |
| Заахын тийн | өртөөг |
| Өгөх орших тийн | өртөөд |
| Гарахын тийн | өртөөнөөс |
| Үйлдэхийн тийн | өртөөгөөр |
| Хамтрахын тийн | өртөөтэй |
| Чиглэхийн тийн | өртөө рүү |
| Олон тоо | өртөөнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морин өртөө — мориор улаа нэхэж, алба залгуулах үүрэг бүхий газар
өртөөний алба — албаны хүмүүс, албан зар бичиг зэргийг дамжуулан өнгөрүүлэх, хүргэх ажил
өртөө хийх — өртөөний алба залгуулах
өртөө дамжих — буудлаар дайран явах
өртөөгөөр явах — өртөө дамжин явах
навч өртөө — хуучир. - Улиастайн жанжин, Ховд, Их хүрээний сайд, Хиагт аймгийн жасаад, олон хошуу, шавийн тамгын газрын хооронд элч бичиг нэвтрүүлэхийн тулд манж нарын байгуулсан орон нутгийн өртөө
суман өртөө — хуучир. - холд зориулан байгуулсан өртөө
чөдөр өртөө — хуучир. - Бээжингээс Ховд хүрэх зам дагуу байгуулсан өртөөнөөс салбарлан үүсгэсэн өртөө
дөрвөн өртөө газар — зуун хориод километр газар
галт тэрэгний өртөө — төмөр замын дагуу байгуулсан гал тэрэг зогсох газар
өртөө яндар — гал тэрэгний өртөөнд аянчин тэрэгнээс буух, гарах, эд бараа ачиж буулгахад зориулсан төмөр замаас өндөр зүйл
Хоршоо үг
өртөө буудал — зам дагуу байгуулсан зогсоол газар
өртөө улаа — албан хэргээр явагчдын буудаллах байр, унаа хөсгөөр хангах буудлын газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.