өршөөл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өршөөх байдал
- 2.хуучирсанТаван үүрдийн нэг.
- 3.алдаа буюу гомдлыг өршөөх үйлдэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өршөөл |
|---|---|
| Харьяалахын тийн | өршөөлийн |
| Заахын тийн | өршөөлийг |
| Өгөх орших тийн | өршөөлд |
| Гарахын тийн | өршөөлөөс |
| Үйлдэхийн тийн | өршөөлөөр |
| Хамтрахын тийн | өршөөлтэй |
| Чиглэхийн тийн | өршөөл лүү |
| Олон тоо | өршөөлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өршөөл үзүүлэх — уучлан хэлтрүүлэх
өршөөлд багтах — а.хайр ивээлийг хүртэх; б.шилж. хэрэгтний ялыг хөнгөлсөн тухай ерөнхийлөгчийн зарлиг хүлээн авах
өршөөл гуйх — өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, бусдаас аврал эрэх, тус болохыг хүсэх
өршөөл хайрыг хүртэх — а.ихэс дээдсийн ивээл хайрыг хүртэх; б.дээд байгууллагаас шагнан урамшуулах
Хэлц үг
Өршөөл журамд итгэсэн ядуу буурайгүй
Тэнгэр газарт итгэсэн хүн түгшилгүй
Зүйр цэцэн үг
Өргөстэй боловч өөрийн нутаг
Өршөөлгүй боловч өөрийн ээж
Хоршоо үг
өршөөл ивээл — ач тус, тэтгэмж
өршөөл нигүүлсэл — энэрэн нигүүлсэх нь
өршөөл халамж — бусдад энэрэнгүй сэтгэлээр хандан асарч тэтгэх нь
өршөөл хайр — а.ихэс дээдсээс хүртээх хайр ивээл; б.дээд байгууллагаас олгосон шагнал
өршөөл хишиг — энэрэн нигүүлсэж, хайр ивээлээ хүртээх нь
аврал өршөөл — аварч энэрэх нь
энэрэл өршөөл — хайрлан энэрэх байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.