өрөм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хөөрүүлсэн сүүний дээгүүр тогтсон цөцгийрхөг идээ
- 2.Шингэн зүйл хөрж царцахад дээгүүр нь тогтох нимгэн хөрс
- 1.Эргүүлэн цоолж нүхлэх багаж
Англи утга
- нэр үгclotted cream (from boiled milk); any film forming on the surface of a beverage
- нэр үгdrill
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өрөм |
|---|---|
| Харьяалахын тийн | өрмийн |
| Заахын тийн | өрмийг |
| Өгөх орших тийн | өрөмд |
| Гарахын тийн | өрмөөс |
| Үйлдэхийн тийн | өрмөөр |
| Хамтрахын тийн | өрөмтэй |
| Чиглэхийн тийн | өрөм рүү |
| Олон тоо | өрмүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тогооны өрөм — а.тогоотой сүүний дээгүүр тогтсон тослог хөрс; б.загссан өрмийг хавсран авсан байдал
өрөм байлгах/өрөм загсаах — хөөрүүлсэн сүүгээ хөргөж дээгүүр нь зузаан тослог хөрс тогтоох
өрөм загсах — хөөрүүлж самарсан сүү хөрөхөд дээгүүр нь тослог хөрс тогтох
өрмөө хайлах — зун, намар хураасан тогооны өрмөө хайлж, тос гаргаж авах
өрөм давс — өрөм адил давхарлан тогтсон давс
өрмөн шаргал — өрөм шиг шаргал өнгө
өрөм хулгайч — амьт. - усны лаг доторх авгайлдайнаас гарч, усны орчинд нисдэг нэг зүйл шавж
айргийн өрөм — айрагны дээд талыг бүрхсэн нимгэн хөрс
цайны өрөм — аяга, саванд хийсэн цай хөрөхөд дээгүүр нь тогтох нимгэн хөрс
эргүүл өрөм — аливаа механизмийг эргүүлэн цоолох төхөөрөмж
ээрүүл өрөм — юманд нүх гаргах багаж
цахилгаан өрөм — цахилгаанаар ажилладаг өрөм
өрмийн мастер — цоолон нүхлэх багажийг ажиллуулдаг мэргэжлийн хүн
өрмийн үзүүр — цоолж нүхлэх багажийн ирт үзүүр
өрмөөр нүхлэх — тусгай багажаар цоолох
Хэлц үг
өрөмний өт шиг — тогтворгүй, их хөдөлгөөнтэй байх
↑ усан дээр өрөм тогтоох- бүтэхгүй зүйлийг санах
Өрөм сүү идье гэвэл
Өеөдсөн малаа тэнхрүүл
Өрөм тос малаас
Өнгө зүс сэтгэлээс
Хоршоо үг
өрөм зөөхий — хөөрүүлсэн сүүг самраад болон самралгүй хөргөхөд тогтох тослог идээ
өрөм бяслаг — хөөрүүлсэн сүүний дээр тогтох цөцгийрхөг тос болон сүүг ээдүүлэн шахаж хийсэн цагаан идээ
Үгийн гарал
From Proto-Mongolic *öreme, compare Daur urum.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.