өөд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дээш, дээшээ
- 2.Тухайн хүн, юмны зүг
- 3.Угтах, урьдаас өмнөөс нь
Англи утга
- дайвар үгupward; up to
Нийлмэл үг
өөд авирах — дээш авирах
өөдөө хаях — дээш шидэх
хүмүүс өөдөө — хүмүүсийн зүг
өөдөөс нь тосох — урдаас нь тосох
өөд өөдөөсөө харах — бие бие рүүгээ харах
өөдөөс орох — өмнөөс нь зөрж орох
өөдөөс цойлох — урдаас цойлох
өөдөө суух — хоймор суух
өөд татах — сайжруулах, дэмжин тэтгэх
өөд болох — а.хоймор, дээшээ суух; б.шилж. нас барах
Хэлц үг
өөд уруугүй — хаашаа ч хамаагүй, зүг бүрт
өөд нар харах — өөдлөн дэвжих
толгой өөд татахгүй — зав чөлөөгүй
өөд болох — нас барах
Эх нь хүртэл хоёр жилийн өмнө өөд болсон ээжтэй минь адилхан юм шиг (Д.Цэдэв, Сэтгэл).
өөд татах — сайжруулах, дэмжин тэтгэх
Гэрийг ёстой өөд татдаг хүн байсан юм (С.Дашдэндэв, Улаан наран).
↑ гол өөд хүйт оргих
↑ зовхи нь өөдөө
↑ нар өөд харах
↑ салхины өөдөөс шээхтэй адил
↑ толгой өөд татахгүй
Өндөр модонд шуугиан их
Өөд хүнд атаа их
Өөд байвал уруутай
Өглөг байвал авлагатай
Өгч авбал хариутай
Өөд гарах уруутай
Үг хэлэх хариутай
Өөд гарахад хөмөлдөргөө
Уруу буухад хударгаа
Өөд гарвал уруутай
Үг хэлбэл хариутай
Өөд давахад буулгаа шинж
Уруу буухад хударгаа чангал
Өөд харахгүй улаа үздэг
Хол санахгүй ходоодоо боддог
Өөрийн хийсэн нь өөрийг нь
Өөд хаясан нь өлмийг нь
Өөрийн явсан үйл биед
Өөд хаясан чулуу толгойд
Зүйр цэцэн үг
Өөд хаясан чулуу өөрийн толгой дээр буух
Хоршоо үг
өөдөөс өмнөөс — урдаас
өөдөөс хойноос — ар, урдаас
өөд уруу — дээш доош өгсөж уруудах налуу
өөдөө сөөргөө — нааш цааш
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.