өөр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ижил биш, адилгүй
- 2.Ондоо, бусад
- 1.Хамаатуулах төлөөний үгийн үндэс
Ойролцоо үг
Англи утга
- төлөөний үгself
- дагавар үгother than, besides
- тэмдэг нэрother (not the same); dissimilar
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өөр |
|---|---|
| Харьяалахын тийн | өөрийнW |
| Заахын тийн | өөрийгW |
| Өгөх орших тийн | өөртW |
| Гарахын тийн | өөрөөсW |
| Үйлдэхийн тийн | өөрөөрW |
| Хамтрахын тийн | өөртэйW |
| Чиглэхийн тийн | өөр лүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өөр хэрэг — а.адилгүй хэрэг; б.бусад хэрэг явдал
шал өөр — адилтгах ямар нэгэн шинж, төсөө байхгүй байдал
өөр улсын харьяат — бусад улсын харьяат
өөр замгүй — а.өөр зам байхгүй; б.өөр аргагүй
өөр аргагүй — ондоо арга зам байхгүй
өөрөөр хэлбэл — нөгөө талаас нь хэлбэл
өөр мөртэй — а.этгээд зантай; б.далдуур гэм хийдэг зантай
өөр өөр санаа — ялгаатай бодол санаа
миний өөрийнх — хувийн юм
өөрийн шүүмжлэл — өөрийнхөө үйл явдалд шүүмжлэлтэй хандах
өөрийн өртөг — аливаа эд агуурсыг үйлдвэрлэх, бүтээхэд гаргасан зардлын нийлбэр
өөрийн муугаас болох — хувийн буруугаас болох
өөрийн эрхгүй — санаан дураар биш
өөр зуураа — найз нөхөд буюу дотны хүмүүс хоорондоо
өөр хоорондоо — гэр бүл, найз нөхөд, нэг талын хүмүүс дотроо
өөр хоорондоо хэрэлдэх — дотны хүмүүс муудалцах
өөртөө зовлон — өөрийн биед хэцүү
өөртөө итгэлтэй — хийж хэлж буй зүйлдээ эргэлзэхгүй байх нь
өөрөө өөртэйгөө ярих — аман дотроо бувтнаж ганцаар ярих
өөрөө өөртөө хэлэх — ганцаар ярих
өөрт ноогдох — биед оногдох
өөрт дуулдах — сонсох эрхтэнд сэрэгдэн мэдрэгдэх
өөрийгөө илчлэх — биеэ илчлэх
өөрийгөө мартах — биеэ хайхрахгүй орхих
өөрөө хийх — бусад хүний туслалцаагүйгээр ганцаар хийх
өөрөө авах — биеэрээ гардаж авах
өөртөө татах — бусдын анхаарлыг бие рүүгээ хандуулах
өөрөө эвдрэх — аяндаа эвдрэх
өөртөө эзэрхэх эрх — автономит эрх
өөртөө засах/өөртөө тогтнох — ул-сын тусгаар тогтнох
Хэлц үг
Өглөө үдэш жаварлавал
Өвөл хавар ялгарахгүй
Өөр зуураа хямралдвал
Өшөө ач ялгарахгүй
Өгөөмөр хүн өөрөө хоосон
Өөр бусдыг дагуулаад хоосон
Өөлдийн цэрэг
Өөр зуураа
Өөр хүнийг итгэхээр
Эрхий хуруугаа итгэ
Өөрийгөө барст тоолвол
Өөр бусдыг арсланд тоол
Өөх идвэл мансуурах
Өөр юм бодвол гэнэрэх
Хүн хөөдөх гэсэн санаа нь
Өөр дээр нь тойв болох
Зүйр цэцэн үг
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй
Үмхээд боссон шороо амтгүй
Өөрийн бодол өөртөө зөв
Өрөөл даавуу өмдөндөө зөв
Өөрийгөө хэлэхэд өндгөө дарсан шувуу
Хүнийг хэлэхэд хүрэн эрээн бүргэд
Өөрийн мууг хүн дээр
Өвлийн хүйтнийг хавар дээр
Өөрийн юм өргүй
Өвгөний юм заргүй
Хоршоо үг
өөр бусад — а.тухайн байдлаас ондоо; б.уг зүйл үл хамаарагдах нөгөө юмс
өөр ондоо — тухайн зүйлүүдийг адилтгах төсөөтэй шинж чанар байхгүй
өөр өөр — харилцан адилгүй
хүний өөрийн — өөрт болон бусдад хамааралтай зүйл
Үгийн гарал
From Classical Mongolian [Term?], from Middle Mongol [Term?], from Proto-Mongolic *öxer. Cognate with Buryat өөр (öör).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.