Үндсэн хэсэг рүү шилжих

өөх

нэр үг/oːx/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠥᠭᠡᠬᠦ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Хүн, амьтны биед махтай алаглан байх тосорхог зүйл, илчийг хамгийн удаан хадгалдаг эд
  2. 2.
    Өөх шиг цагаан

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгfat, grease

Тийн ялгал

Нэрлэхийн тийнөөх
Харьяалахын тийнөөхний
Заахын тийнөөхийг
Өгөх орших тийнөөхөд
Гарахын тийнөөхнөөс
Үйлдэхийн тийнөөхөөр
Хамтрахын тийнөөхтэй
Чиглэхийн тийнөөх рүү
Олон тооөөхнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • амьтны өөх — амьтны биед байх тосорхог эд

  • өөхөн тос — малын махны өөхийг шаргааж гаргасан тос

  • өөхөн дэн — өөхөн тосонд гол хийж асаах дэн

  • өөхөн тарга — нас гүйцсэн малын булчин бүдүүрч, мах сууж таргалсаны дараах тарга, мах суусны дараа өөх зузаарах үе

  • өөх халиадах — өөхийг нимгэн зүсэх

  • өөх цацах — мал ногоонд цадан таргалж эхлэх

  • өөх суух — мал таргалах

  • өөх царцах — тосорхог эд царцан хөлдөх

  • өөхлөг тажигдаахай — амьт. - Казахстан, Хятад, Монголын говь хээрт нутагладаг, алагдаагынхан овгийн тав аравны таван сантиметр урт, арван дөрвөн грамм хүртэл жинтэй нэгэн зүйл өчүүхэн жижиг мэрэгч, намар ичээлэхийн өмнө их таргалж, арван таван сантиметр урт сүүл нь өөхлөн бүдүүрдэг

Хэлц үг

  • өөхөнд хучсан бөөр шиг — эрх танхи, дур зоргоороо

  • өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах — тус болсон хүндээ буруу санах

    За тэгээд туслаж дэмжсэнээрээ би буруудсан болж таарах нь уу? Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг шүү юм болох нь шив дээ.

  • өөхийг нь сугалах — шилэх, хамгийн сайныг нь авах

    Өөрөө мэд гэхээр өөхийг нь сугалах.

  • өөхөн доторх бөөр шиг/өөхөнд хучсан бөөр шиг — хайр халамжинд байдаг, эрх танхи, дур зоргоороо

    Хүүгээ хоёр ойтой байхад нь хүнд өргүүлсэн. Одоо хүү минь өөхөн доторх бөөр шиг л байдаг сурагтай.

    Бас энэ муу Сайнцогийг өөхөнд хучсан бөөр шиг байлгахыг яана гэж хүмүүс бас хэлж байлаа (Ж.Пүрэв, Ундрах инженер).

  • өөхөөр доторлож, торгоор гадарлах — баян тарган эрх танхи амьдрах

    Баяннуурыг гурван настай тэр жил, ган хагсарган болж, хадуур барьсангүй хоосон намар болов. Ядуучуудад тогоондоо хаях будаагүй, арандаа тавих бүсгүй өлсгөлөн нүцгэн үхэл зовлон тулгарав. Энэ үед өөхөөр доторлож, торгоор гадарласан харгис баячууд өр шир нэхэж эхлэв (Б.Төгс, Гүйлсэн хуар дэлгэрэх үед).

  • өөхөн дээр өнхөрч, тосон дээр тоглох — жаргах, тарган тансаг амьдрах

    Хорвоо ертөнцийг үнэхээр эцэг тэнгэрээс эв зүйг нь зохиодог байсан бол энэ дэлхий яагаад ийм эсэн мэсэн байгаад байдаг вэ? Хөлсөө урсгадаг нь үгүйрч хошуураад хөл солбин суусан нь харин өөхөн дээр өнхөрч, тосон дээр тоглоно (Б.Самбуу, Шуургат тал).

    Хүүе! Олон лам та сонс! Шагдар солиот би чухам ламаа болилоо. Одоо бадарчин болж, барчид түйтгэрээ арилгаж, бумба бүтээнэ. Та нар жаргахаараа жаргаж замчиг задаа хуваалцаж, өөхөн дээр өнхөрч, тосон дээр тоглож, буян нүглийг хурааж, бурханы нүдэнд шороо хийж, нархан тамхи, нанжид сэржмээ сайн татаарай (Т.Өргөн, Шагдар солиот).

  • ↑ өндөгнөөс яс эрэх, өөхнөөс шөрмөс эрэх

  • ↑ тарган ходоодонд өөх чихэх

  • ↑ хувалзаас өөх эрж, хуурсаас тос шахах

  • Өвс иддэг мал байтугай

  • Өөх иддэг хүн зовдог

  • Өдөр эргэх

  • Өөх царцах цаг

  • Өлөн хүйт даадаггүй

  • Өөх гал даадаггүй

  • Өөх байвал өт байна

  • Өөх байвал өт мунгүй

  • Хүн байвал хүнс мунгүй

  • Өөх идвэл мансуурах

  • Өөр юм бодвол гэнэрэх

  • Өөх идвэл мансуурдаг

  • Өөнц явбал мунхардаг

  • Өөрийг бодвол мэлэрдэг

  • Өөх идсэн ч өнөөдөр хоосон

  • Мах идсэн ч маргааш хоосон

  • Өөх идэвч өнөөгүй

  • Мах идэвч маргаашгүй

  • Өөх идэхээр зүрх ханадаг

  • Өмч авахлаар бэр ханадаг

  • Өөх өгсөн хүнтэй

  • Өдөр шөнийн зодоон хийнэ

  • Өдөр шөнө зарга

  • Өглөө босоод заргалдана

  • Өөх өгсөн ч өөриймшихгүй

  • Мах өгсөн ч манаймсахгүй

  • Өөх ч биш

  • Булчирхай ч биш

  • Өр төлбөрөөрөө цагаан

  • Өөх зузаанаараа цагаан

Зүйр цэцэн үг

  • Өөх ч биш булчирхай ч биш

  • Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах

Хоршоо үг

  • өөх тос — амьтны гаралтай усанд үл уусах нүнжигт бодос

  • мах өөх — хүн, амьтны яс, арьсны завсар байх зөөлөн эд

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.