а
Зөв бичгийн дүрмийн толинд энэ хэлбэрээр бүртгэгдээгүй
Тайлбар
- 1.авиаМонгол хэлний цагаан толгойн эхний үсэг
- 2.авиаНэгдүгээр гэсэн утгыг үсгээр тэмдэглэх нь (аравдугаар зүйлийн а (аравдугаар зүйлийн нэгдүгээр хэсэг), тавын а анги (тавдугаар ангийн эхний бүлэг)
Англи утга
- нэр үгThe name of the Cyrillic script letter А/а.
Нийлмэл үг
а, ма-гүй — а. Бичиг үсэг үл мэдэх, б. Яриа хөөрөөгүй, яриа муутай
Зүйр цэцэн үг
а үсэг эрдмийн дээж, аяга цай идээний дээж — (а. Үсэг бичиг бол эрдэм мэдлэг эзэмших эх үндэс; б. Аливаа ажил үйлсийн эхлэл гэсэн санаа),
а гэж эрдэм сурдаг, аав гэж хэлд ордог — (эрдэм ухаанд суралцах, нэвтрэх түлхүүр нь бичиг үсэг сурах явдал гэсэн санаа),
а үсгийн ацаг мэдэхгүй, арав хүртэл тоо мэдэхгүй — (үсэг бичиг мэдэхгүй, бичиг үсгийн боловсрол эзэмшээгүй),
а, ма-гүй — (а. Бичиг үсэг үл мэдэх; б. Яриа хөөрөөгүй, яриа муутай),
а, э-гүй — (а. Бичиг үсэг огт мэдэхгүй; б. Яриа хөөрөөгүй, дуугай; в. Адармаагүй, гүндүүгүй; томоотой; г. Үг үсэгчлэн буулган бичих), амандаа а-гүй, алгандаа падгүй - (эрдэм номгүй)
Үгийн гарал
Borrowed from Russian а (a).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.