Үндсэн хэсэг рүү шилжих

алдах

үйл үг/aɮtəx/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠠᠯᠳᠠᠬᠤ

Тайлбар

Iүйл үг
  1. 1.
    Эзэмшиж байсан юмнаасаа салах, хаях гээх
  2. 2.
    Барьж байсан юмыг унагах
  3. 3.
    Дагаж мөрдөх гол зүйлээс хазайх, гажиж төөрөх, ёс жаягаа гээх
  4. 4.
    Аливаа нэг шинж тэмдэг, чанар байдал буурах, хэвийн биш болох
  5. 5.
    Ямар нэг хэрэгтэй, ашигтай юмнаас хагацан хохирох
  6. 6.
    Дотор эвгүйцэн ялгадас ойр ойрхон гарах
  7. 7.
    Байвал зохих зүйл үгүй болох
  8. 8.
    Барьж тогтоож байсан юмыг цалгардан сул болгож, гэнэ алдах, хохирол учруулах
  9. 9.
    Аливаа юмыг хийж бүтээх боломж, чадвар үгүй болох
  10. 10.
    Мэдрэлийн эрхтний цочмог сэрэлтээс ямар нэг үзэгдэл үүсэх
IIүйл үг
  1. 1.
    Салтаан дороос нь өргөх.

Ойролцоо үг

Англи утга

  • үйл үгto lose (a thing, an ability, a quality...); to drop, to let go, to throw; to make a mistake, to err; to miss (an opportunity, a meeting, a deadline); to deviate, to digress, to wander off; to suddenly let out (a sound, sweat, tears...); to lose oneself doing; to almost do, to be about to do

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)алдах
Одоо ирээдүй цаг (-на)алдана
Өнгөрсөн цаг (-лаа)алдлаа
Өнгөрсөн цаг (-в)алдав
Өнгөрсөн цаг (-жээ)алджээ
Үйлдсэн нэр (-сан)алдсан
Хэвшсэн нэр (-даг)алддаг
Холбох нөхцөл (-ж)алдаж
Урьдчилах нөхцөл (-аад)алдаад
Болзох нөхцөл (-вал)алдвал
Хүсэх (-маар)алдмаар
Захирах (-аарай)алдаарай
Үгүйсгэх (-хгүй)алдахгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • адуу алдах — адуунаасаа салах

  • мөнгө алдах — мөнгөө гээх, мөнгөнөөсөө салах

  • хутга алдах — а.хутгаа унагах; б.хутгаа алдах

  • ташуураа алдах — а.ташуураа унагах; б.ташуураа гээх

  • баримжаа алдах — баримталбал зохих зүйлээс зөрчих, хазайх

  • ёс алдах — хэв журмаас гаж буруу явах

  • замаа алдах — а.төөрөх, мөрдөх замгүй болох; б.амьдралын буруу замд орох

  • жавхаа алдах — сүр жавхлангүй болох

  • зүрх алдах — айж сүрдэх, халшрах

  • өнгө алдах — язгуурын өнгө дүр, төрх нь үгүй болж, өнгө гандах

  • хүч алдах — а.хүн, амьтан, юмны чадал тэнхээ мөхөсдөх; б.малын тарга тэвээрэг муудах

  • ая алдах — а.сэтгэл зохисгүйдэж, зан ааш хувирах; б.дууны хөг аяыг тохируулахгүй болох

  • чадвараа алдах — чадваргүй болох

  • хөлс алдах — а.хөлс маш их гарах; б.хөлс сэвж эмгэгтэй болох

  • гам алдах — эмчилгээний дагавал зохих журмыг эс биелүүлэх

  • мөрөө алдах — а.явсан замаа олохгүй болох; б.хуулах, унших, бичих зэрэгт эгнээ орхин алгасах; в.шилж. гэмт хэрэг хийх, архи уух зэргээр амьдралаа үрэх

  • тоо алдах — а.тоолж баршгүй; б.тоолж буй зүйлийн дэс дугаарыг алдах

  • буу алдах — а.буугаа хулгайд алдах; б.санамсаргүй бууны гох дарах

  • гал алдах — а.галыг хамгаалж чадахгүй түймэр тавих; б.түлшээр тасарч галлаж чадахгүй болох

  • ажлаа алдах — а.хийж байсан ажлаа бусдад булаалгах; б.үр ашиггүй ажил оролдох, цагийг дэмий өнгөрүүлэх

  • барьц алдах — а.барьцаа тавих; б.шилж. сандрах, бажгадах, туршлагагүйдэх

  • дуу алдах — баярлах, цочих зэрэгт гэнэт огцом чанга дуугарах

  • нүд алдах — а.нүдний хараа гүйцэмгүй уудам; б.их олон зүйл зэрэг харж төөрөлдөх

  • сүүрс алдах — зовних, гэмших зэрэгт амьсгалаа уртаар авах

  • ам алдах — а.амаар зөвшөөрөх; тангараг тавих; б.нууц зүйлийг болгоомжгүй ярих

  • амь алдах — нас барах

  • үзэж алдах/үзэлцэж алдах — а.үйл ажилд мэрийн чармайх; б.хүчлэн маргаж тэмцэлхийлэх

Хэлц үг

  • ташуур алдам — маш их жавартай хүйтэн

  • сэтгэл алдах — а.санаа зовон гутрах; б.итгэлгүй болох; в.хэн нэгэнд дурлах

  • хүн дүрсээ алдах — хүний ёсноос гажууд зүйл хийх, сахилга журамгүй болох

  • нүүр алдах — нэр хүндгүй болох

  • хөл алдах — а.ус гатлахад хөл газар хүрэхгүй болох; б.шилж. худалдаа арилжаа хийгчид ашиг хонжоо олж чадалгүй бэл хөрөнгөдөө халдаж сүйрэх; в.шилж. олон болон их юмны дотор орсны улмаас аль учраа олохгүй сандрах, төөрөлдөх, нүд алдах; г.шилж. айж сандран учраа олохгүй болох; д.шилж. олны дотор байр сууриа олж чадахгүй алдаж эндэх; е.шилж. ихэд хүндэтгэн дайлж, цайлах

  • хөлөө алдах — а.жагсаж хөл нийлүүлэн явахад хөлөө сольж гишгэх; б.худалдаа наймаанд бэл алдах

  • ↑ташуур алдам

  • ↑ ам алдах

  • ↑ амь алдах

  • ↑ амьдралын эргүүлэгт живүүлэн алдах

  • ↑ гэдэс алдах

  • ↑ жолоо алдах

  • ↑ зам мөрөө алдах

  • ↑ замаа алдах

  • ↑ зүрх алдах

  • ↑ зүс алдах

  • ↑ монголоо алдах

  • ↑ нойр алдах

  • ↑ нүд алдах

  • ↑ нүүр алдах

  • ↑ нэрээ алдах

  • ↑ санаа алдах

  • ↑ сэтгэл алдах

  • ↑ тав алдах

  • ↑ унгас алдах

  • ↑ уургаа алдах

  • ↑ үг алдах

  • ↑ үзээд алдах

  • ↑ үйл алдах

  • ↑ үхэнгээ алдах

  • ↑ хаанд үг алдаж, заанд уурга алдах

  • ↑ хөл алдах

  • ↑ хүн дүрсээ алдах

  • ↑ хүнээ алдах

  • ↑ хээл алдах

  • ↑ хянга алдах

  • ↑ цадигаа алдах

  • ↑ царай [зүс] алдах

  • ↑ чацга алдах

  • ↑ чимхээр олж атгаар алдах, цэнгээр олж лангаар гээх

  • … болон өөр 9

Зүйр цэцэн үг

  • Ам алдвал барьж болдоггүй

  • Агт алдвал барьж болдог

Хоршоо үг

  • алдах онох — сайн муу хоёр ээлжлэх

  • алдах эндэх — алдаа эндэл гаргах

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.