Үндсэн хэсэг рүү шилжих

ам

нэр үг/am/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠠᠮᠠ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    биезүй. Хүн, амьтны хоёр уруулын хоорондох сүв, хоол идэх эрхтэн
  2. 2.
    шилж.яриа., үг хэл их
  3. 3.
    шилжсэн утгаӨрхийн доторх хүний тоо
IIнэр үг
  1. 1.
    Уул, нурууны салбарласан өндөр хянга, хамруудын хооронд орших хавчиг хөндий
IIIнэр үг
  1. 1.
    Юмны ирмэг, амсар, үзүүр
IVнэр үг
  1. 1.
    бөхийн ам (өөрөөсөө доош цолтой бөхийг амлаж барилдах ёс), аманд гарах (угтуул бөхтэй барилдахаар гарах), ам угтуул (амлагдсан, амласан хоёр бөх).
Vнэр үг
  1. 1.
    Бөс даавуу зэрэг эд барааг энгийн хэмжээгээр дөрвөлжилсөн хэсэг
VIнэр үг
  1. 1.
    ам мөлт хорш. (ам мөлтөс), ам мөлтөс хорш
  2. 2.
    VIIам зом хорш. (ам юм), ам юм хорш
нэр үг
  1. 1.
    сав газрын намхан хэсэг эсвэл уулын ам

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгmouth (the opening of an animal through which food is ingested)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнам
Харьяалахын тийнамын
Заахын тийнамыг
Өгөх орших тийнамд
Гарахын тийнамаас
Үйлдэхийн тийнамаар
Хамтрахын тийнамтай
Чиглэхийн тийнам руу
Олон тооамууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • амны завсар — хоёр уруулын хоорондох зай

  • амаа жимийх — а.уруулаа хавчин нийлүүлэх; б.үг дуугарахгүй байх

  • ам хатах — шүлс ялгаралт нь багассанаас ам хуурайших

  • ам цангах — ундаасах

  • ам зүгшрэх — а.морь малыг унаж сургахад ялгуум эелдэг болж эхлэх; б.олны өмнө ярьж хэлж сурах, дасах

  • ам сул — морь малын ам зөөлөн

  • ам хатуу — а.морь малын ам хазаартаа дийлдэхгүй тэмүүлэх нь; б.хүний үг ухачламтгай ширүүн

  • амаа мэдэхгүй — морь малын хазаарт дасч, унаанд сураагүй

  • амны хишиг — аз, хийморь

  • амны хишиг нь ар дээрээ гарах — азгүйтэх, бүтэлгүйтэх

  • амны цээр гарах — а.амсахыг цээрлэсэн юмыг амсах; б.гэмшилтэй үг хэлснийхээ учрыг тайлбарлан ярих

  • аман зохиол — ард түмний дунд ам дамжин уламжлагдаж ирсэн, зохиогч нь тодорхойгүй утга зохиол

  • ам авах — а.үүрэг авах, тангараглах; б.барилдахаар амлаж авах

  • ам алдах — а.хэлэхгүй зүйлсийг санаандгүй гэнэдэж хэлэх; б.амлах, ам өгөх, тангараглах

  • ам ангайх — а.үг хэлэх; б.шилж. машид гайхах

  • ам барих — а.ямар нэгэн юм хэлэхгүй байх; б.техник хэрэгсэл ашиглаж, хөгжмийн хэмнэлд амныхаа хөдөлгөөнийг нийлүүлж дуулах, дуулсан дүр эсгэх

  • ам нээх — а.дуугарах, ярих; б.зөвлөлдөн ярилцахад эхлэн үг хэлэх; в.бэрхшээж байсан зүйлийг сая гарган хэлэх

  • амны бэлгээр — зөгнөн ярьж байснаар, бэлгэдэн ярьж байсанчлан

  • хэл ам гаргах — маргаан үүсгэх, гомдол гаргах

  • хэл амаар доромжлох — үгээр дайрч доромжлох

  • хэл амтай — хэрүүл шуугиантай

  • ам данс нэг — нэг өрхөд тооцогдох

  • ам уруудах — уулын хөндий уруудан явах

  • модот ам — модтой нам дор газар

  • уулын ам — уулын хянга хамрын дундах бэл рүүгээ уруудсан нам газар

  • аяганы ам — аяганы амсар

  • аяганы ам зуух — унд хоол амсах

  • бууны ам — бууны амсар

  • бүрээсний ам — монгол гэрийн бүрээсний ирмэг

  • зуухны ам — зуухны амсар

  • ханын ам — монгол гэрийн ханыг нийлүүлэн боох уулзвар

  • ам даавуу — дөрвөлжлөн зүссэн даавуу

  • ам дөрвөлжин — дөв дөрвөлжин

  • ам цаас — дөрвөлжлөн нугалсан цаас

Хэлц үг

  • ам ангайж суух — алмайран гайхашрах, хий дэмий суух

  • ам тосдох — а.хоол идэх; б.амь зуулгатай байх, идэх хоолтой байх; в.идэх уух зүйлээр дутахгүй байх, амны хишигтэй байх

  • ам халах — а.морь малын ам, ангайхдаа холгогдон улайх; б.шилж. хүний сэтгэл нь хөөрч, яриа нь олшрох, хэтэрхий их ярих; в.бага зэрэг согтож, үг нь олшрох

  • ам цуурах — үнэн худал юм хамаагүй, болгоомжгүй ярих

  • ам эргэх — хэлснээсээ буцах

  • амыг нь тослох — тал засах, хээл хахууль өгөх

  • ам хамраа долоох — а.сувдаглан шунахайрах, байж ядах

  • амаа урчихах шахах — ам булаацалдан дэмий чалчих, их ярих

  • амаа үдэх — үг үл хэлэх, дуугүй болох

  • амны салиа нь арилаагүй — нялх хүүхдээрээ, хар нялхаараа, туршлагагүй

  • амаараа шороо үмхэх — а.хүнд хууртах, яах ч аргагүй болох, мухардах; б.ядарч зүдрэн тартагтаа тулах, аль ч үгүй хоцрох

  • амаар нь шороо үмхүүлэх — а.мууг нь үзэх; б.ядарч доройтуулах

  • амаар ороод бөгсөөр гарах — а.хүний сэргэлэн цовоо бэрх зан гаргах; б.хүний заль ихтэй нь

  • амаа олохгүй — хэтэрхий ховдоглох

  • амаараа гартал идэх — хэтэрхий их идэх

  • аман дахиа хувааж идэх — маш дотно байх

  • аманд багтамгүй үнэтэй — маш их үнэтэй

  • аманд ортол арван даваа — а.тариа тарихаас эхлээд идэх хүртэл ихээхэн хөдөлмөр ордог; б.алив ажил үйлс эхлээд амжилтанд хүртэл саад, бэрхшээл арвин тохиолддог

  • аманд ч үгүй, хамарт ч үгүй — хаанаа ч хүртэхгүй, хүрэлцэхгүй, юу ч үгүй хоосон хоцрох

  • амыг нь хазаарлах — үг яриаг нь хязгаарлах

  • ам нь үдээстэй юм шиг — дуугардаггүй хүн

  • ам бардам, гуя шалдан — а.чадахгүй атлаа бэлэн амладаг, тэр нь ажил хэрэг болдоггүй; б.аман дээрээ баярхдаг ч ачир дээрээ ядуу

  • ам бузарлах — бусдад хүсэн гуйж хэлсэн үг бүтэлгүй болох

  • ам булаалдах — нэг нэгнээсээ түрүүлж юм хэлэх гэж өрсөлдөн ярих

  • ам гарздах — бусдад найдаж хэлсэн зүйл нь бүтэхгүй болох

  • ам дагах — бусдын үгийг зөвшөөрөн хүлээх, бусдын хэлснээр байх

  • ам дордойх — өөр хоорондоо бага сага хэрэлдэн муудалцах

  • ам гарах — а.бардамнан амлах, чадна дийлнэ гэж батлан хэлэх, бусдыг басах, эсэргүүцэх; б.байнга юм идэж ууж байх

  • ам задгай — үзсэн, сонссон бүхнээ хэнд ч хамаагүй ярьдаг

  • ам зөрөх — а.хоёр хүний хэлсэн үг хоорондоо үл тохирох; б.хэрэлдэх, маргалдах

  • ам ихтэй — хэтэрхий бардам үгтэй

  • ам муруйх — бага зэрэг муудалцах

  • ам муу — олноо муу хэлэгддэг

  • ам муудах — эе эвдрэн муу хэлэх

  • ам муутай болох — олонд хүндгүй болох, муу хэлэгдэх

  • ам мэдэн ярих — бодлогогүй, хамаагүй ярих

  • ам мэдэн чалчих — амандаа орсныг хамаагүй ярих

  • ам нийлэх — а.хоёр юмны ам уулзар таарч тохирох; б.үг яриа тохирох, хэл амаа ололцох; в.ярих, хэлэх зүйлээ урьдаас ягштал тохирох

  • ам нээвэл уушги нээх — нэгэнт ярьж эхэлсэн сэтгэл доторх бүгдээ гаргаж хэлэх

  • ам өрсөлдөх — бие биенээсээ түрүүлж ярихыг оролдох

  • … болон өөр 182

Зүйр цэцэн үг

  • Чонын амнаас гарч

  • Барын аманд орох

  • Ам алдвал барьж болдоггүй

  • Агт алдвал барьж болдог

  • Ам дордойвч

  • Элэг дордойхгүй

  • Амны салиа арилаагүй байхад

  • Ахтайгаа тэмцээд ахицыг олохгүй

  • Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэх

Хоршоо үг

  • ам сүв — а.хоёр уруулын завсрын нарийн нүх; б.уут сав зэргийн амсар, онгорхой хэсэг; в.жалга хөндий

  • хамар/хамар ам — амьтны үнэрлэх, үмхэх эрхтэн

  • нүд ам — нүүр нүд

  • нүүр ам — хүн, амьтны толгойн өмнө этгээд болон уруулын завсарх сүв

  • хоолой/хоолой ам — хүн, амьтны залгиур эрхтэн

  • хэл/хэл ам — хүний өгүүлэх эрхтэн болон түүний орших хөндий, *ам ангайж суух - алмайран гайхашрах, хий дэмий суух

  • уруул ам — дээд, доод уруул болон амны хөндий

  • шүд ам — хүн, амьтны уруулын завсар хөндий болон шүд

  • ам өчиг — амлалт, ам тангараг

  • ам тангараг — үйл хэрэг, үг хэлнээсээ буцаж няцахгүй, үнэнч шударга байхаа андгайлсан өчиг

  • ам бүл — нэг өрхөд амьдарч буй хүмүүс

  • өрх ам — өрхийн доторх хүний тоо

  • хүн ам — нийт хүн

  • ам бэлчир — бэл бэлчир

  • ам жалга — жалга хавцал

  • ам амсар — юмны ирмэг, зах

  • ам мөлт — ам мөлтөс

  • ам мөлтөс — а.арайхийж, хальт, дөнгөж, урьдхан, ялимгүй жаахан; б.санд мэнд

  • ам зом — ам юм

  • ам юм — үйл ажилд завдамтгай, хөдөлгөөнтэй

Товчилсон үг

  • МолАм — Монгол, Америк

  • ХАЗССТ — Хүн Ам Зүйн Сургалт, Судалгааны Төв

  • ХАОСУТ — Хүн Ам, Орон Сууцны Улсын Тооллого

Үгийн гарал

Inherited from Classical Mongolian ᠠᠮᠠ (ama), from Middle Mongol ᠠᠮᠠᠨ (aman), from Proto-Mongolic *aman, perhaps related with Proto-Tungusic *amŋa. Compare Dongxiang aman, Evenki амӈа (amŋa, “mouth”).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.