үүд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Орох гарах хаалга
- 2.Хаалга хавийн газар;
- 3.Тулд, санаанаас
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгdoor, gate
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үүд |
|---|---|
| Харьяалахын тийн | үүднийW |
| Заахын тийн | үүдийгW |
| Өгөх орших тийн | үүдэндW |
| Гарахын тийн | үүднээсW |
| Үйлдэхийн тийн | үүдээрW |
| Хамтрахын тийн | үүдтэйW |
| Чиглэхийн тийн | үүд рүү |
| Олон тоо | үүднүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үүд гажих — үүд хааж болохгүй болох
үүд нээх — а.хаалга онгойлгох; б.шилж. эх үүсвэрийг нь тавих
үүд савах — а.үүд хүчтэй хаах; б.шилж. ихэд уурлах
үүдний жижүүр — хаалганы хажууд сууж орох, гарах хүмүүсийг шалган нэвтрүүлдэг хүн
үүдний өлгүүр — орж, гарах хүмүүсийн хувцсыг өлгөх өлгүүр
үүдний өрөө — гарч, орох хаалга байх өрөө
үүдний саравч — нар, салхи, борооноос хамгаалсан үүдэнд байх саравч
эрх чөлөөний үүд — эрх чөлөөний эхлэл
тус болохын үүднээс — тус болохын тулд, тус болох санаанаас
сануулахын үүднээс — санаа авахуулан тулд
Хэлц үг
үүдэн хоймрын зайд — тун ойрхон
үүд нээгдэх — эх үүсвэр тавигдах
үүд нээх — (бич.) эх үүсвэрийг тавих:
~Хэдийнээс чөлөөт амьдралыг хүсэгч
Хээр талын зоригт монголчууд
Үүрдийн жаргалын үүдийг нээж
Үргэлж баясахын дууг эгшиглүүлэв
(Ц.Дамдинсүрэн, Монгол ардын үнэн удирдагч)
үүд өрх онгойх — айл гэр болох, гэрлэх
Үүд өрх онгойсон цагаас нь аваад ороогүй гэр бас байна. Янсан ага Пэлжид гуайнх яаж байдаг бол? (Содном, Нарны доор).
үүдтэй өрхтэй бүхнийг дугуйлах — орж болох бүхнийг гүйцээх, бүх айлаар ороод гарсан байх
Айл амьтны нэр ус андахгүй, үүдтэй өрхтэй бүхнийг дугуйлсан хүн шүү дээ. Лавлах 1950 л гэсэн үг дээ гэж цаашлуулан хэлэв.
үүдэн гэр — янханы газар
Шагдар, Вангийн энэ үгийг сонсоод уйлахаа зогсож хангинатал инээгээд
↑ нохойны үүдгүй
↑ ангийн үүдтэй
↑ тугалын арьсаар тооноо бүтээж, үхрийн арьсаар үүдээ бөглөх
Галуу сахисан хэрээ усанд унадаг
Үүд алдалж зогсвол гарз гардаг
Үүд манах хүүтэй
Ураг тэлэх хүүхэнтэй
Үүд муутын хоймор бүү суу
Эх муутын охинд бүү ор
Үүд нь муу бол хоймор нь бүү суу
Удам нь муу бол охиныг нь бүү ав
Үүд сайтын удам сайн
Өрх сайтын өглөг сайн
Үүд сайтын удам
Өрх сайтын судар
Үүд өрх сахих хүүтэй
Ураг төрөл тэлэх хүүхэнтэй
Үүл ихт бороогүй
Үүд сайт ховгүй
Үхэр цөхрөхөд тугал муу төрнө
Үүд муудахад хүү муу төрнө
Эх муутын хүүхнийг битгий ав
Үүд муутын хойморт битгий суу
Зүйр цэцэн үг
Орох үүдээ олоод
Гарах үүдээ бүү март
Үүднээсээ холдож үзээгүй
Үнээнийхээ сүүлнээс салж үзээгүй
Хоршоо үг
үүд сүв — орох, гарах газар
үүд хаалга — байшин барилга болон гэрийн орж гарах зүйл
үүд хавтас — хаалга
өрх үүд — гэрийн тооно халхлах эсгий болон гэрийн орж гарах хэсэг) *үүдэн хоймрын зайд - тун ойрхон
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠡᠭᠦᠳᠡ (egüde), from Middle Mongol ᠡᠭᠦᠳᠡᠨ (egüden), from Proto-Mongolic *exüden. Compare Khamnigan Mongol үүдэ (üüde), Buryat үүдэн (üüden), Kalmyk үүдн (üüdn), etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.