амьсгаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтан агаарыг уушгиар (зарим амьтанд өөр эрхтэн бий) сорж оруулж гаргах үйлдэл
- 2.Амьсгалах үед уушгинаас гарах агаар
- 3.Амьсгал.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | амьсгаа |
|---|---|
| Харьяалахын тийн | амьсгааны |
| Заахын тийн | амьсгааг |
| Өгөх орших тийн | амьсгаад |
| Гарахын тийн | амьсгаанаас |
| Үйлдэхийн тийн | амьсгаагаар |
| Хамтрахын тийн | амьсгаатай |
| Чиглэхийн тийн | амьсгаа руу |
| Олон тоо | амьсгаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
амьсгаа авах — а.хийг дотогш татах; б.шилж. түр зуур амарч сэгхийх
амьсгаа бачуурах — амьсгаа цухалдах
амьсгаа бүтэх — амьсгаа боогдох
амьсгаа давхцах — амьсгаадах
амьсгаа орох — а.амьсгаагүй байсан амьтан дахин амьсгаатай болох; б.их халуун байгаад сэрүүвтэр болох, хүйтэн байгаад дулаан болох
амьсгаа хураах — үхэх, нас барах
бүлээн амьсгаа — дөнгөж амьтай
уужуу амьсгаа — тайван амьсгаа
амьсгаа хүрэх — гадагш гарах хий юманд тулах
Хэлц үг
амьсгааны тоо гүйцэх — хоногийн тоо гүйцэх, үхэх
амьсгаа авах — түр зуур амарч сэргэх
Намрын их ажил дуусч чөлөөтэйхэн амьсгаа авахтай боллоо (Н.Базаррагчаа, Захидлаар зүйсэн тууж).
амьсгаа авахтай болох — тайвширч, сэтгэл чөлөөтэй болох
Ирсэн зочид явж дуусаад одоо л нэг амьсгаа авахтай болж байна шүү дээ.
Аж амьдралын улаан судсанд мөхлөг амь мянган лан
Амьсгаа олж төрсөн нутагт чимх шороо түмэн лан
Айсан хүнд аргал хөдөлнө
Амьсгаа дарахад өвс хөдөлнө
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.