Үндсэн хэсэг рүү шилжих

амьсгал

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Амьд бие махбод хүчилтөрөгчийг шингээн нүүрсхүчлийн хийг ялгаруулах үйл явц, амьсгаа
  2. 2.
    Амьсгаа
  3. 3.
    Цаг уур
  4. 4.
    Шинж төлөв.

Ойролцоо үг

Тийн ялгал

Нэрлэхийн тийнамьсгал
Харьяалахын тийнамьсгалын
Заахын тийнамьсгалыг
Өгөх орших тийнамьсгалд
Гарахын тийнамьсгалаас
Үйлдэхийн тийнамьсгалаар
Хамтрахын тийнамьсгалтай
Чиглэхийн тийнамьсгал луу
Олон тооамьсгалууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • амьсгал бачимдах — амьсгал давчдах

  • амьсгал боогдох — амьсгал цухалдах

  • амьсгал хураах — нас барах

  • амьсгалын шуугиан — уушигнаас гарах хийн чимээ

  • хиймэл амьсгал — зохиомол амьсгал

  • амьсгалын тоо — а.амьд явах насны хэмжээ; б.амьсгал авах, гаргах тоо

  • амьд явах амьсгалын тоо гүйцэх — нас барах, үхэх

  • хаврын амьсгал — хаврын урь

  • сэрүүн амьсгал — хүйтний урь

Хэлц үг

  • амьсгал хураах/тавих — үхэх

    Дашийг хүүтэй нь сандан мэгдэн хүрч ирэхэд өвгөн хэдийн амьсгал хураачихсан байлаа (Д.Гармаа, Цагаан булаг).

    Эмгэн одоо учрыг ойлгов. Өнгөрсөн хоёр хүүхдийн ам нь хэрхэн ангалзан амьсгал хурааж байсан нь нэг зэрэг нүдэнд нь тусаж, ухаан алдан муужран унав (Д.Намдаг, Уурлахад учир бий).

    “... хүүхэн минь, зол жаргал гэдэг бол гагцхүү тэнгэр дээр л байдаг юм шүү. Чи хожим хойшдоо мэдэх юм” гэж амьсгал тавихаасаа өмнө хүүхэндээ хэлжээ (Мопассан “Мөнгөний хорхой”).

  • амьсгалын тоо гүйцэх — нас барах, хоногийн тоо гүйцэх, үхэх

    Би агнахдаа агнаж, идээгээ идээд амьсгалын минь тоо гүйцэх цаг ирлээ... намайг бүү хаш гэж захисан үгийг нь харь газар хэдэн жил тэнэхдээ би үргэлж боддог байлаа (Б.Ринчен, Заан залуудай).

Хоршоо үг

  • уур амьсгал — а.хүний амьдрах цаг агаарын нөхцөл байдал, хувьсан өөрчлөгдөх орчин; б.тодорхой газар нутгийн газар зүйн үндсэн үзүүлэлтийн нэг, цаг агаарын олон жилийн статистик горим

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.