ангилах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг төрөл анги болгон хуваах
- 2.Үр тарианы болцыг түргэсгэх зорилгоор цайруулалгүйгээр хадаж унагах
- 3.Шинж чанар, онцлог, хэрэгцээ зэргээр нь тусгай бүтэц болгох
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto classify (divide into classes)
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ангилах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ангилна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ангиллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | ангилав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ангилжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ангилсан |
| Хэвшсэн нэр (-даг) | ангилдаг |
| Холбох нөхцөл (-ж) | ангилж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ангилаад |
| Болзох нөхцөл (-вал) | ангилбал |
| Хүсэх (-маар) | ангилмаар |
| Захирах (-аарай) | ангилаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | ангилахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аймгаар ангилах — төрөл аймгаар хуваах
төрлөөр ангилах — хэсэг бүлгээр нь салгах, хуваах
ангилан хадах — тариа будааг өвс ногоог хэсэг хэсгээр нь хувааж хадах
ангилан хураах — тариа будааг хэсэг хэсгээр нь хуваан хураах
ном ангилах — номыг хэрэгцээ, төрөл зүйлээр нь хуваан тавих
Үгийн гарал
анги (angi, “class”) + -лах (-lax).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.