хуваах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүхэл болон хамт байсан юмыг хэдэн хувь болгох, хэсэглэх, таллах
- 2.Аливаа зүйлийг олон хүнд хувь тэнцүүлэн ногдуулах, өгөх
- 3.Хуваарилах
- 4.математикҮржүүлэхийн урвуу үйлдэл хийх
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto divide
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хуваах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хуваана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хуваалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | хуваав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хуваажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хуваасан |
| Хэвшсэн нэр (-даг) | хуваадаг |
| Холбох нөхцөл (-ж) | хувааж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хуваагаад |
| Болзох нөхцөл (-вал) | хуваавал |
| Хүсэх (-маар) | хуваамаар |
| Захирах (-аарай) | хуваагаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | хуваахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хувааж авах — юмыг хэсэглэн, таллан авах
хувааж нөмрөх — дээл хувцас болон хөнжил хучлагаа таллан нөмрөх
хувааж суух — суудлаа таллан суух
хувааж эзэмших — хэсэг болгон салгаж эзэмших
ашиг хуваах — олсон ашгаа хуваарилах
жаргал зовлонгоо хуваах — жаргах зовох үедээ бие биеэ орхилгүй хамт байх
хуваах тэмдэг — тоог тоогоор хуваахыг илэрхийлэх тэмдэг
хуваах үйлдэл — үржүүлэхийн урвуу үйлдэл, тооны ухааны бодлогын арга
тоо хуваах — тоог тоонд хуваах
Хэлц үг
биеэ хуваах — бие сэтгэлээ олон зүйлд харамгүй зориулах
бялуу хуваах — сонгуульд ялсан намыхан албан тушаал хуваан авах
Товчилсон үг
БХГ — Бүтээгдэхүүн Хуваах Гэрээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.