араатан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Соёо шүд бүхий махчин зэрлэг амьтны нийтлэг нэр
- 2.шилжсэн утгаХэрцгий, балмад
- 3.бусад амьтдыг агнаж хооллодог араатан амьтад
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | араатан |
|---|---|
| Харьяалахын тийн | араатны |
| Заахын тийн | араатныг |
| Өгөх орших тийн | араатанд |
| Гарахын тийн | араатнаас |
| Үйлдэхийн тийн | араатнаар |
| Хамтрахын тийн | араатантай |
| Чиглэхийн тийн | араатан руу |
| Олон тоо | араатнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
араатан амьтан — махчин амьтан, зэрлэг амьтан
зэрлэг араатан — хээрийн махчин амьтан
араатан дайсан — хортон дайсан
араатан зан — харгис хэрцгий зан
Хэлц үг
Амьтан аргаа олдог
Араатан нүхээ олдог
Араатан амьтны үс зөөлөн
Ая муутын авир зөөлөн
Араатан олон боловч барсын хүчтэй нь цөөхөн
Барс хүчтэй боловч арслантай үл тэнцэнэ
Араатан үсрэхээрээ
Аюулт хүн үгээрээ
Араатан хүн
Аргаа олж чадахгүй
Араатан цадахлаараа
Би хэзээ өлсөх вэ гээд ульж хэвтдэг
Араатан чонын араа бөх
Албат хүний амь бөх
Арвай буудай их ч
Араатан амьтанд тусгүй
Зүйр цэцэн үг
Араатныг аргаар
Адуу малыг уургаар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.