баг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Орон нутгийн засаг захиргааны анхан шатны нэгж
- 1.Биеийн тамирын уралдаан тэмцээнд нэг тал болж нэгдсэн бүлэг
- 2.Бөөн хэсэг, баглаа
- 1.Толгойд өмсөх нүүрний халхавч
- 2.шилжсэн утгаХиймэл дүр
- 1.Амьтан, ургамлын ай; бүлэг
- 1.дагОрчим, бараг, хэр, төлөв, хавь
- 1.хуучирсанХүний ой, дурсамжийг арчин баллаж, ухаан санааг балартуулан, өөрт нь холбоотой бүхнийг мартуулах чадалтай хар өнгийн хорт идээ ундаан
- 2.VII нэрхуучирсанЦэцэрлэг, ургамлын хүрээлэн.
- 1.нэг нэгж болон тооцогдох хэд хэдэн иргэд эсвэл албан байгууллага /гишүүн/
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгteam, group, mask, cloak, brigade, contingent, gang, troop; subdistrict, bag, bagh (the smallest civil administrative unit in the Mongolian governance system)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | баг |
|---|---|
| Харьяалахын тийн | багын |
| Заахын тийн | багыг |
| Өгөх орших тийн | багад |
| Гарахын тийн | багаас |
| Үйлдэхийн тийн | багаар |
| Хамтрахын тийн | багтай |
| Чиглэхийн тийн | баг руу |
| Олон тоо | багууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
багийн дарга — багийн ахлагч
сурын баг — сурын хэсэг тамирчид
шагайн баг — шагайн хэсэг тамирчид
шигшээ баг — шилмэл хэсэг тамирчид
баг цэцэг — бөөн цэцэг, баглаа цэцэг
баг өмсөх — хиймэл дүрс өмсөх
хорт утааны баг — хорт утаанаас хамгаалах хувцас
багийг нь хуулах — далд санааг нь илчлэх, үнэн дүрийг нь илчлэх
туурайтны баг — туурайтан амьтны ай
арван цагийн багт — арван цагийн орчим
үүр цайхын багаар — үүр цайх үеэр
баг ус — хортой ус
баг идээ — хортой идээ
Хэлц үг
баг идээнд баригдах — нүгэл хилэнц их хийх
Үгийн гарал
Compare Persian باغ (bâġ, “garden; orchard”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.