нэгдэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бодосуудын эгэл хэсгүүдийн хамтран нийлэх нь
- 2.Хүмүүсийн харилцааны найрсаг байдал
- 3.хуучирсанҮйлдвэрлэлийн хэрэгслэл, хувийн өмчөө нийгэмчилж, хөдөлмөрөө хоршсон хоршоолол
- 4.нэг нэгж болон тооцогдох хэд хэдэн иргэд эсвэл албан байгууллага /гишүүн/
- 5.хуваагдаж эвдрээгүй, бүрэн бүтэн, цогц байдал
- 6.нэгдэн нийлэх, холбогдох төлөв байдал
- 7.нэгээс дээш зүйл хоорондоо нийлж байгаа үйл явц
- 8.арьсны өнгө, шашны бүлгийг нийгэмд нэгтгэх үйл ажиллагаа
- 9.салангид хэсгүүдийн нэгдэл болох илрэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нэгдэл |
|---|---|
| Харьяалахын тийн | нэгдлийн |
| Заахын тийн | нэгдлийг |
| Өгөх орших тийн | нэгдэлд |
| Гарахын тийн | нэгдлээс |
| Үйлдэхийн тийн | нэгдлээр |
| Хамтрахын тийн | нэгдэлтэй |
| Чиглэхийн тийн | нэгдэл лүү |
| Олон тоо | нэгдлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нэгдэл сайтай — өөр хоорондоо нэгдэн нийлэх шинж чанар илүү
үзэл санааны нэгдэл — санаа бодол нийлж буй нь
эв нэгдлээ хадгалах — найрсаг харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх
нэгдлээс гарах — хамтын хоршоололд ажиллахаасаа татгалзах
нэгдлийн гишүүн — үйлдвэрлэлийн хэрэгслийг нийгэмчилж хөдөлмөрөө хоршсон хоршоололд элссэн хүн
Хоршоо үг
эв нэгдэл — эв найртай, найрсаг, нөхөрсөг байдал
нэгдэл нягтрал — а.нягт шигүү, зай багатай; б.ихэд ойр дотно, эв найртай
нэгдэл холбоо — хөдөлмөрөө хоршсон хоршоолол болон олон нийтийн байгууллага
эвлэл нэгдэл — хөдөлмөрөө хоршсон хоршоолол болон санаа зорилго нийлсэн хүмүүсийн байгуулсан байгууллага
Товчилсон үг
НДҮ — Нэгдэл Дундын Үйлдвэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.