балмад
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэрцгий, танхай, будлиан таригч, үймүүлэгч
- 2.шилжсэн утгаБалай, гэнэн
- 1.амьтанАмар загас.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | балмад |
|---|---|
| Харьяалахын тийн | балмадын |
| Заахын тийн | балмадыг |
| Өгөх орших тийн | балмадад |
| Гарахын тийн | балмадаас |
| Үйлдэхийн тийн | балмадаар |
| Хамтрахын тийн | балмадтай |
| Чиглэхийн тийн | балмад руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
балмад ажиллагаа — танхай явдал
балмад бодлого — мунхаг бодлого
балмад дайсан — хэрцгий дайсан
балмад явдал — хэрцгий явдал
балмад залуу — а.танхай залуу; б.гэнэн залуу
балмад хүн — балай хүн
Хэлц үг
Баатар хүн хүч их боловч
Балмад тэнэг бол нэн зүдэг
Балмад хүнийг баатар гэж битгий үз
Бардам хүнийг цагаавар гэж битгий сана
Балт зөгий цэцгэнд дурладаг
Балмад хүн цэнгэлд дурладаг
Бардам үгээр цэцэн болохгүй
Балмад явдлаар баатар болохгүй
Бардам хүний ааш их
Балмад хүний бааш их
Барсын зулзага ядравч
Баалын зулзагад баригдахгүй
Баатар хүн ядравч
Балмад дайсанд бууж өгөхгүй
Зүйр цэцэн үг
Балмад явдлаар баатар болохгүй
Хоршоо үг
балмад түрэмгий — дур зоргоороо авирлагч, эрх сүрээр далайлгагч
танхай балмад — ёс зүйгүй, дээрэнгүй
хэрцгий балмад — харгис танхай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.