хорон
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хортой
- 1.шилжсэн утгаТэчьяадам, зэвүүрхэм, хорон үг (ёж үг, зэвүүн үг), хорон санаа агуулах (атаархан хорсох, бусдад хор хүргэх санаа өвөрлөх), хорон үгээр дайрах (хор хөдөлгөх үгээр дайрах), хорон хажир (а.хорон хамхаг өвс; б.малд тохиромжгүй хужир шорвогийн зүйл; в.шилж. бусдыг муу муухай үгээр дайрдаг зантай; г.шилж
- 1.Санаснаас хурдан хорогдох, барагдах нь
- 1.хорон хамхаг урга. (говь талын бүсэд ургадаг нэгэн наст хамхуул, хатсан үед нь тэмээ болон бог мал сайн иднэ, харалдайн хамхаг).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хорон |
|---|---|
| Харьяалахын тийн | хорны |
| Заахын тийн | хорныг |
| Өгөх орших тийн | хоронд |
| Гарахын тийн | хорноос |
| Үйлдэхийн тийн | хорноор |
| Хамтрахын тийн | хоронтой |
| Чиглэхийн тийн | хорон руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хорон унд/хорон өвсний унд — хортой унд, хортой өвсний унд
Хэлц үг
Хожгор хүн мэхтэй
Хорон хүн зальтай
Хорон санаа өөрт харш
Хомхой санаа хөрөнгөнд харш
Хорон санаа
Суран ташуур
Хорон санаатай
Ховдог шуналтай
Хорон сэтгэл биед харш
Хомхой сэтгэл бэлэнд харш
Хорон үг хоолойд буй
Хонх дамар ламд буй
Хорон үг хутга
Хорон санаа жад
Хорон хүн
Хойт хөлдөө мэхтэй
Хорт сумаар нэгийг алдаг
Хорон үгээр мянгыг алдаг
Хоршоо үг
хорон хомс — санаснаас хурдан хорогддог, арви муутай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.