бариа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Барьцаа, данж
- 2.Хоёр хүн хоорондоо юмаа бэлнээр өгч авалцах наймаа; арилжаа.
- 1.Барих үйлийн нэр; барих байдал
- 1.Аливаа уралдаан тэмцээний төгсгөлийн цэг, зурвас газар
- 1.ясан бариа (яс мах ихэд шимшрэн өвдөх өвчин), ясан бариа тусах (яс шархирч өвдөх).
- 1.бариа засал хорш. (бие махбодын эмгэг өөрчлөлтийг барьж эдгээдэг арга).
- 1.тушаа бариа хорш. (урхи тор).
- 1.уралдааны замын төгсгөлд байгуулсан зурвас
- 2.гүйлтийн тэмцээний бариа
- 3.уралдааны замын төгсгөлийн шугам
- 4.уралдаан тэмцээний дуусах цэг (ялангуяа морины уралдаан)
- 5.аливаа аялал, уралдаан төгсөх цэг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бариа |
|---|---|
| Харьяалахын тийн | барианы |
| Заахын тийн | бариаг |
| Өгөх орших тийн | бариад |
| Гарахын тийн | барианаас |
| Үйлдэхийн тийн | бариагаар |
| Хамтрахын тийн | бариатай |
| Чиглэхийн тийн | бариа руу |
| Олон тоо | барианууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бариа өгөх — барьцаа өгөх
бариа барих — а.бусдаас авах өр төлбөрийн оронд эд юмыг барьцаалан авах; б.зээлдүүлсэн мөнгийг буцааж өгтөл эд хөрөнгийг данж болгон барьж байх
барианд орох — тэмцээний төгсгөлийн цэгт ирэх, барих газарт ирэх
барианы газар — хурдан морьдыг тосож, дэс дугаар бүхий пайз гардуулах газар
Хэлц үг
Гараа сайн бол
Бариа сайн
Зүйр цэцэн үг
Гараа сайн бол бариа сайн
Хоршоо үг
барьцаа бариа — данж болгон авах юм
бариа тавиа — барих тавих үйлийн нэр
бариа засал — бие махбодын эмгэг өөрчлөлтийг барьж эдгээдэг арга
тушаа бариа — урхи тор
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.