тууз
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юм эмжих, хөвөөлөх, чимэглэхэд хэрэглэх тусгай нарийн зурвас чимэглэлийн эд
- 2.Ёслолд хэрэглэх тусгай нарийн зурвас торго, дурдан мэт зүйл
- 3.Сумны дайз.
- 4.гүйлтийн тэмцээний бариа
- 5.гоёл чимэглэлийн зориулалтаар зүсэж нарийн болгож бэлдсэн жижиг эдлэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | тууз |
|---|---|
| Харьяалахын тийн | туузын |
| Заахын тийн | туузыг |
| Өгөх орших тийн | туузад |
| Гарахын тийн | туузаас |
| Үйлдэхийн тийн | туузаар |
| Хамтрахын тийн | туузтай |
| Чиглэхийн тийн | тууз руу |
| Олон тоо | туузууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
туузаар эмжих — гоёмсог өнгийн нарийн зурвас эдээр хөвөөлөх
туузан хөшиг — нарийн зурвас эдүүдийг эгнүүлэн үйлдсэн хөшиг
үсний тууз — охидын үсээ чимэглэн боох, олон өнгийн нарийн зурвас эд
торгон тууз — торгоор хийсэн тууз
тууз хайчлах — а.нарийн зурвас эдийг хайчлах, огтлох; б.шинэ барилга байгууламжийг ашиглалтад оруулахад гоёмсог өнгийн нарийн зурвас эдийг хайчилж ёслол хийх
туузан хорхой — амьт. - хүн, амьтны гэдэс, дотор эрхтэнд шимэгчилж өвчин үүсгэх нарийн, урт хорхой, хавтгай хорхойн ангид хамаарна
туузан наанги — эх газрын хур цас мөс, мөсөн голын адагт байдаг нуурын нимгэн үе давхарга бүхий элсэнцэр наанги хурдас
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.