баримжаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэр, багцаа, тойм
- 2.Юмны чанар байдлыг тогтоосон хэмжүүр
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | баримжаа |
|---|---|
| Харьяалахын тийн | баримжааны |
| Заахын тийн | баримжааг |
| Өгөх орших тийн | баримжаанд |
| Гарахын тийн | баримжаанаас |
| Үйлдэхийн тийн | баримжаагаар |
| Хамтрахын тийн | баримжаатай |
| Чиглэхийн тийн | баримжаа руу |
| Олон тоо | баримжаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
баримжаа авах — юмны хэмжээ тоог багцаалан мэдэх
баримжаа алдах — багцаа тоймоо алдах
халх аялгуугаар баримжаа болгох — утга зохиолын хэлний хэм хэмжээг халх аялгуугаар баримжаалах
Хоршоо үг
чиг баримжаа — а.өөрийнхөө болон бусдын байрлалыг орчинтойгоо харьцуулан тодорхойлох; б.тодорхой нэг эрх ашгийн үүднээс үйл ажиллагаандаа баримтлах чиг шугам; в.нөхцөл байдлыг зөв үнэлэн тунгаасны үндсэн дээр учрыг нь олох, цаашдын чиг хандлагыг тогтоох чадвар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.