таамаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэрэг явдлыг барагцаалсан тойм
- 2.Юм үзэгдлийн зүй тогтол, шалтгаант холбооны тухай тааварласан бодомж, сэжиг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | таамаг |
|---|---|
| Харьяалахын тийн | таамгийн |
| Заахын тийн | таамгийг |
| Өгөх орших тийн | таамагт |
| Гарахын тийн | таамгаас |
| Үйлдэхийн тийн | таамгаар |
| Хамтрахын тийн | таамагтай |
| Чиглэхийн тийн | таамаг руу |
| Олон тоо | таамгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
таамгаар хийх — тухайн зүйлийг хэрхэн хийх мэдлэг байхгүй барагцаагаар үйлдэх, баримжаагаар хийх
таамгаар хэлэх — хэрэг явдлын тухай бодот үнэнийг мэдэхгүй өөрийн санаснаар хэлэх, тааж хэлэх
таамгаар явах — зүг чигээ тодорхой мэдэхгүйгээр багцаалан явах, очих газрынхаа байршлыг нарийн тодорхой мэдэхгүй баримжаалан явах
таамаг тайлагдах — хэрэг явдлын тухай битүү таамаглаж байсан сэжиг тодорхой болох
битүү таамаг — нөхцөл байдлын шалтгаант холбоонд үндэслэн сэтгэлдээ далд бодсон, зөв буруу нь батлагдаагүй сэжиг
Хэлц үг
Таамаг сэжиг ихэдвэл танил нөхрөөс хагацаана
Танхай явдал ихэдвэл талд хоцорч өнчирнө
Зүйр цэцэн үг
Таамаг сэжиг ихэдвэл танил нөхдөөсөө хагацна
Хоршоо үг
таамаг/таамаг сэжиг — ямар нэг зүйлийн тухай түүний шалтгаант холбоонд үндэслэн тааварласан бодол
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.