билиг
Зөв бичгийн дүрмийн толинд энэ хэлбэрээр бүртгэгдээгүй
Тайлбар
- 1.Төрөлхийн оюун ухаан гарамгай, ой сайн, цэцэн ухаантай, оюуны чадвар өндөр
- 1.билгийн улирал зурхай. (зурхай тогтоох ёс, дорно зүгийн цаг тооллын ёс нь сарны явдлыг гол болгоно), билгийн тоолол (сарны явдлаар он цагийг тоолох нь), арга билиг хорш
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | билиг |
|---|---|
| Харьяалахын тийн | билгийн |
| Заахын тийн | билгийг |
| Өгөх орших тийн | билгэд |
| Гарахын тийн | билгээс |
| Үйлдэхийн тийн | билгээр |
| Хамтрахын тийн | — |
| Чиглэхийн тийн | билиг рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
билиг төгөлдөр — төрөлхийн оюун ухаан гарамгай
билиг танхай — төрөлхийн чөлөөтэй задгай сэтгэх авьяас
билиг зүй — ардын авьяас билгийг судлах ухаан
Хэлц үг
билиг зохиогоод завгүй — залхуу занг ёжлосон хэллэг
билгийн мэлмий нээгдэх — аливаа зүйлийг ухааран ойлгох
Билгийн нүд нь нээгдэж наанатай цаанатай юмыг ойлгоод, ялгаж салгадаг болж муу хүү минь.
Бие баатар болбол нэг үеийн баатар
Билиг баатар болбол түмэн оны баатар
Бие байвал олохгүй юмгүй
Билиг байвал сурахгүй эрдэмгүй
Бие цогцсыг нас дарна
Билиг ухааныг уур дарна
Билиг зохиогоод завгүй ёж
Билиг биенд
Билүү ууланд
Билиг мэт нүд үгүйгүй
Мунхаг мэт харанхуйгүй
Өвчин мэт дайсангүй
Үхэл мэт аюулгүй
Зүйр цэцэн үг
Билгийн далай
Бичгийн багш
Хоршоо үг
авьяас/авьяас билиг — аливаа зүйлийг сурч мэдэх, хийж бүтээх өвөрмөц, хурц чадвар
ой билиг — оюун ухаан
оюун билиг — хүний нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, магадлах, бүтээх чавдар, оюун ухаан
арга билиг — эсрэгцэлдсэн хос юм: нарыг арга, сарыг билиг; халууныг арга, хүйтнийг билиг; эрийг арга, эмийг билиг гэх мэт
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.