билүү
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хутга, хайч зэргийг үрж ирлэх зөөлөн чулуу
- 1.Мэдэхгүй болон эргэлзээт зүйлийг хэлэлцэхэд лавлах үүргээр хэрэглэгдэх туслах үйл үг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | билүү |
|---|---|
| Харьяалахын тийн | билүүний |
| Заахын тийн | билүүг |
| Өгөх орших тийн | билүүд |
| Гарахын тийн | билүүнээс |
| Үйлдэхийн тийн | билүүгээр |
| Хамтрахын тийн | билүүтэй |
| Чиглэхийн тийн | билүү рүү |
| Олон тоо | билүүнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
билүү нийлэх — хурцлах
зөөлөн билүү — хутга хайч ирлэх бага ширхэгтэй зөөлөн чулуу
ирсэн билүү — ирсэн үү
хийсэн билүү — хийсэн үү
Хэлц үг
Билүү гэсэн
Чулуу юм аа гэх шиг
Билүү сайн бол хутга хурц
Билиг биенд
Билүү ууланд
Бэл сайтын нөөц их
Билүү сайтын хутга хурц
Бэлтгэл сайтай ажил
Билүү сайтай хутга
Бэлтгэл сайтай бол явдал бүтнэ
Билүү сайтай бол хутга хурцадна
Бэлтгэл сайтайн бэл их
Бэлэн үг цээжинд байдаг
Билүү чулуу ууланд байдаг
Бэр сайтын хадам бардам
Билүү сайтын хутга бардам
Зүйр цэцэн үг
Билүүнд ойртоогүй хутганы ир
Бэлчээрт ойртоогүй хонины мах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.