боловсон
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эрдэм соёл, боловсролтой, соёл боловсролтой байдал
- 2.Соёлжсон, иргэншсэн, боловсорсон
- 3.Үзэмжтэй, үзэсгэлэнтэй.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | боловсон |
|---|---|
| Харьяалахын тийн | боловсны |
| Заахын тийн | боловсныг |
| Өгөх орших тийн | боловсонд |
| Гарахын тийн | боловсноос |
| Үйлдэхийн тийн | боловсноор |
| Хамтрахын тийн | боловсонтой |
| Чиглэхийн тийн | боловсон руу |
| Олон тоо | боловснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
боловсон амьдрал — соёлтой амьдрал
боловсон ёс — орчин үеийн ёс
боловсон улс — а.хөгжингүй улс; б.эелдэг харилцаатай хүмүүс
боловсон харилцаа — эелдэг харилцаа
боловсон хүчин — а.эрдэм боловсролтой шинэ хүчин, түүний бүрэлдэхүүн; б.мэргэжлийн ажилтан, албан хаагчдыг шилж сонгогч, тэдгээрийг хуваарилж байдаг хүмүүс, газар
боловсон байр — тав тухтай газар
боловсон газар — соёлтой газар
боловсон хувцас — цэвэрхэн дэгжин хувцас; орчин үеийн хувцас
Хоршоо үг
соёлч боловсон — мэдлэг боловсролыг эрхэмлэдэг соёлжсон байдал
Товчилсон үг
БХМ — Боловсон Хүчний Менежмент
БХХ — Боловсон Хүчний Хэлтэс
БХЯБХХ — Батлан Хамгаалах Яамны Боловсон Хүчний Хэлтэс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.