боловсрол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Боловсрох үйлийн нэр; мэргэжил мэдлэг эзэмшсэн нь
- 2.Зохих хэмжээний мэдлэг эзэмшсэн
- 3.Алив үйлийн үр дүн, дагавар.
- 4.заан сургах үйл ажиллагаа
- 5.заалгаж болон сурч олж авсан мэдлэг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгeducation
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | боловсрол |
|---|---|
| Харьяалахын тийн | боловсролын |
| Заахын тийн | боловсролыг |
| Өгөх орших тийн | боловсролд |
| Гарахын тийн | боловсролоос |
| Үйлдэхийн тийн | боловсролоор |
| Хамтрахын тийн | боловсролтой |
| Чиглэхийн тийн | боловсрол луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
боловсрол нимгэн — эзэмшсэн эрдэм мэдлэг муутай
боловсрол сайтай — а.дээд мэргэжлийн сургуульд боловсрол эзэмшсэн; б.мэдлэгтэй
боловсролын тогтолцоо — мэдлэгийн тогтолцоо
боловсролын хууль — тогтолцоотой мэдлэг эзэмшүүлэх хууль
дээд боловсрол — дээд шатны мэдлэг
ерөнхий боловсрол — байгаль нийгмийн үзэгдэл хийгээд мэргэжил эзэмшихэд чухал хэрэгцээ бүхий шинжлэх ухааны ерөнхий үндсийг заан сургах хэмжээ
урлагийн боловсролтой хүн — урлагийн талаар мэдлэгтэй хүн
хэлний боловсрол — а.бичиж найруулах эрдэмд суралцсан байдал; б.гадаад хэл эзэмшсэн байдал
Хоршоо үг
боловсрол хүмүүжил — мэдлэг болон боловсон ёс зүй
мэдлэг боловсрол — сурч мэдсэн зүйлийн төвшин
соёл боловсрол — шинжлэх ухаан, урлаг, боловсрол хүмүүжлийн цогц
Товчилсон үг
АБШУ — Ардын Боловсрол, Шинжлэх Ухаан
БСГ — Боловсрол, Соёлын Газар
БСТ — Боловсрол, Соёлын Төв
БСҮХ — Боловсрол, Сургалтын Үндэсний Хүрээлэн
БСШУ — Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан
БСШУУХА — Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Улсын Хяналтын Алба
БСШУХГ — Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Хяналтын Газар
БСШУЯ — Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам
БШУ — Боловсрол, Шинжлэх Ухаан
БШУС — Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёл
БШУСБХ — Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байнгын Хороо
МАШБОС — Мэргэжлийн Анхан Шатны Боловсрол Олгох Салбар
МБС — Мэргэжлийн Боловсрол Сургалт
МБШУ — Монголын Боловсрол, Шинжлэх Ухаан
МБШУҮЭХ — Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
МБШУҮЭЧХ — Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлүүдийн Чөлөөт Холбоо
МСБОХ — Мэргэжлийн Суурь Боловсрол Олгох Хичээл
НББСШУБХ — Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байнгын Хороо
НҮББШУСБ — Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.