босоо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дээрээс доош шулуун эгц
- 2.Шовгор
- 3.шилжсэн утгаБарилдаад унадаггүй, ойчдоггүй, өвдөг шороодож үзээгүй
- 4.шилжсэн утгаДийлдэшгүй, дарагдашгүй, ид шидтэй
- 5.Босоогоор
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | босоо |
|---|---|
| Харьяалахын тийн | босоогийн |
| Заахын тийн | босоог |
| Өгөх орших тийн | босоод |
| Гарахын тийн | босоогоос |
| Үйлдэхийн тийн | босоогоор |
| Хамтрахын тийн | босоотой |
| Чиглэхийн тийн | босоо руу |
| Олон тоо | босоогууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
босоо хүн — а.зогсож буй хүн; б.ноён нуруутай, шантардаггүй хүн
босоо алд — хагас алд
босоо бүслүүр — уулыг хөрс ургамлын байдлаар нь хуваан ангилсан байдал
босоо бухал — шовгор бухал
босоо бөх — өвдөг шороодож үзээгүй бөх
босоо ороолон — а.хүний хүүрт оршиж амилсан чөтгөр; б.шилж. маш элдэвтэй зальхай этгээд; дийлдэшгүй; в.зүс буруулан оргосон хүн
босоо буух — босоогоороо буух
Хэлц үг
босоо хүний борвин дээгүүр, суугаа хүний суган доогуур — а.машид хүндэтгэсний тэмдэг болгож ихэд мэхийн ёслох; б.хүний энд тэнд гаран гүйж ажлаа амжуулах байдал, маш овжин загнах нь
босоо ороолон — юу бүхнийг чаддаг ороо жороо яриатай хүн, дийлдэшгүй, дарагдашгүй, ид шидтэй маш элдэвтэй зальхай этгээд
Энэ чинь хүн биш ёстой босоо ороолон гэгч байна. (Ж.Дамдин, Миний монгол).
Муу дур нь хүрвэл тахиж байгаа бурханаа босоо ороолон болгодог, сайн дур нь хүрвэл хүн алсан яргачинг бурхан болгодог (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
Богино дөрөө
Босоо жолоогоор
Босоо гийчнийг зочлоход бэрх
Бусгадаг морийг жүчээлэхэд бэрх
Босоо хүний борвин доогуур
Суугаа хүний суган доогуур
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.