босох
Тайлбар
- 1.Хэвтээ, суугаа хүн, амьтан, юм дээш эгц болох
- 2.Бослого гаргах
- 3.Бүтээн байгуулах, цогцлох;
- 4.Оргох, зайлах
- 5.шилжсэн утгаЭдгэрэх;
- 1.хүн эсвэл ямар нэгэн зүйлийн босоо байгаа хэлбэр
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto stand up; to rise; to rise up, to rebel; to get away; to wake up, to get up
Нийлмэл үг
босон гүйх — хэвтэж байснаа босч гүйх
босон харайх — сууж байснаа босч харайх
бүлэглэн босох — бүлэглэн бослого гаргах
оргож босох — оргож явах
салхи босох — салхи дэгдэх
шороо босох — шороо дэгдэх
босч дутаах — оргож зайлах
босч оргох — оргох
өглөө босох — өглөө нойрноос сэрэх
Хэлц үг
үс босох — ихэд айх
босон босон бор даагаа зайдлах — заншсан бахархсанаар буюу улиг болсон юмыг дахин давтан үйлдэх
Босон босон бор даагаа зайдлах гэгчээр өвгөн аавынхаа өдрийн турш юу хийдгийг хүүхдүүд гаргаахгүй сайн мэднэ.
↑ оройн үс босох
↑ толгойн үс босох
↑ үс босох
↑ үхээд босох
↑ хөл дээрээ босох
↑ хуйхны үс нь босох
Зүйр цэцэн үг
Босох тамиргүй
Буцлах шөлгүй
Хоршоо үг
оргох босох — нуугдаж даажин зугтах
Үгийн гарал
From Proto-Mongolic *bos-, compare Dongxiang bosi.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.