будаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юманд өнгө оруулах, зураг зурахад хэрэглэх зүйл, төрөл маш олон
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгdye; pigment; colouring, coloring; paint; antimony
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | будаг |
|---|---|
| Харьяалахын тийн | будгийн |
| Заахын тийн | будгийг |
| Өгөх орших тийн | будагд |
| Гарахын тийн | будгаас |
| Үйлдэхийн тийн | будгаар |
| Хамтрахын тийн | будагтай |
| Чиглэхийн тийн | будаг руу |
| Олон тоо | будгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
усан будаг — усаар найруулж будах будаг
уруулын будаг — уруулд түрхэж, өнгө оруулах будаг
будаг нийлүүлэх — өнгө тохируулах
Хэлц үг
Будаг дутуугаас өнгө алдана
Бодлого дутуугаас үг алдана
Будаг шар гарахад хялбар
Зудаг зан арилахад бэрх
Будаг шарыг хусвал гарна
Бузар нэрийг хусавч арилахгүй
Өвчин бага боловч үхлийн шалтгаан
Будаг бага боловч өнгийн шалтгаан
Буян бага боловч туслахын шалтгаан
Гал бага боловч түлэхийн шалтгаан
Хоршоо үг
будаг шунх — гоёж гоодох зүйл
өнгө будаг — аливаа зүйлийн зүс, будагний ялгавар
Үгийн гарал
буда (buda, “to paint”) + -г (-g)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.