бэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бичих, зурахад хэрэглэх шахмал ба шингэн будаг
- 1.Эвдэрч хэмхрэхгүй, бат бөх, хэврэг биш; хатуу чанга
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгink
- нэр үгfirmness
- тэмдэг нэрhard
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бэх |
|---|---|
| Харьяалахын тийн | бэхийн |
| Заахын тийн | бэхийг |
| Өгөх орших тийн | бэхэд |
| Гарахын тийн | бэхээс |
| Үйлдэхийн тийн | бэхээр |
| Хамтрахын тийн | бэхтэй |
| Чиглэхийн тийн | бэх рүү |
| Олон тоо | бэхүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бэх баалах — бэх нүүх
бэх зуурах — бэх шингэлэх
бэх идүүлэх — бийрний үсийг бэхэнд дүрэх
бэхийн далай — тойрох суваг татаж хийсэн дүгрэг их зууруул
бэхийн суурь — бэх тавих бага ширээ
бэх болох — бат бөх болох
сэтгэлийн бэх — сэтгэлийн бөх, сэтгэлийн хат
Хэлц үг
Бэлчээр сайтай бол мал тарган
Бэх сайтай бол бичиг тодорхой
Бэх сайтын үсэг бардам
Бэлчээр сайтын мал бардам
Бэх сэтгэлээр мянгыг дийлнэ
Бяр хүчээр нэгийг дийлнэ
Бэх хот дотроосоо эвдэрнэ
Зүйр цэцэн үг
Бэх хот дотроосоо эвдэрнэ
Хоршоо үг
бийр/бийр бэх — бичгийн хэрэгсэл
бэх нагван — шахмал ба шингэн будаг болон түүнийг хийх сав
бэх бөх — ихэд бат бөххөн
бат бэх — бат бөх
Үгийн гарал
From Proto-Mongolic *beke, from Middle Chinese 墨 (MC mok), likely via Turkic. Compare East Yugur beke, Daur beg, Old Uyghur [script needed] (meke).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.