булаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Газар дороос ундран гарах ус
- 2.шилжсэн утгаЭх, үүсвэр
- 1.Чихнээс идээ гоожих өвчин
- 1.Алаг; зарим амьтны хөл, туурайн цагаан өнгө
- 1.булаг өвс урга. (Цахирамтан овгийн, усны хөвөө хавийн чийгтэй газар ургадаг, ягаан түрүүтэй олон наст өвс).
- 1.булгийн цэцэг урга. (нуур цөөрмийн усанд ургадаг бүх бие нь зөөлөн гилгэр, иш нь бор толботой, хавтгай навч бүхий нэг наст өвс).
- 1.жижиг урсгал
- 2.газар доороос оргилон гарах ус
- 3.газар доороос ориглон гарах ус
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгspring, origin, source
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | булаг |
|---|---|
| Харьяалахын тийн | булгийн |
| Заахын тийн | булгыг |
| Өгөх орших тийн | булагд |
| Гарахын тийн | булгаас |
| Үйлдэхийн тийн | булгаар |
| Хамтрахын тийн | булагтай |
| Чиглэхийн тийн | булаг руу |
| Олон тоо | булгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
булаг оргилох — булгийн ус ундран гарах
булгийн ус — газар дороос оргилон гарах бага хэмжээний ус
эрдмийн эх булаг — эрдмийн эх үүсвэр
зовлонгийн булаг — зовлонгийн эх үүсвэр
туурай булаг луус — туурай алаг луус
хөл булаг морь — хөл алаг морь; шийр алаг морь
Хэлц үг
Булаг булагдахгүй
Шанд шавхагдахгүй
Булаг булгийн усны амт ондоо
Газар газрын хүний заншил ондоо
Булаг буулгадаг
Будан төөрүүлдэг
Булаг мэт архи
Болдог мэт мах
Булаг хонуулдаг
Булаг ч эзэнтэй
Бул хар чулуу ч эзэнтэй
Газар газрын хэрээний ган ган гэх нь ондоо
Булаг булгийн усны бур бур гэх нь ондоо
Зүйр цэцэн үг
Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай
Хоршоо үг
булаг бүрд — бяцхан ундарга устай хонхор
булаг шанд — газраас ундран гарах ус
горхи булаг — булаг шанд
булаг/булаг рашаан — хүний биед эм болох эрдэс баялгийг агуулсан ус
эх булаг — эх үүсвэр
алаг булаг — а.алагтай адил; б.зүйл зүйлийн өнгө зүс тарлантан холилдсон нь
Үгийн гарал
From Proto-Mongolic *bulag, Buryat булаг (bulag), Kalmyk булг (bulg).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.