рашаан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өвчин эмгэгийг анагаах чадвартай байгалийн эрдэст ус
- 2.хүндэтгэлУсны хүндэтгэл нэр;
- 3.шилжсэн утгаЦэцэг өвчний цээр нэр.
- 1.ургамалХортой өвс ургамлын цээр нэр, лантанз, хонгорцог жимстэй, хар үртэй, түүн дотор нь өт байдаг, мал идэж хордоно
- 1.газар доороос оргилон гарах ус
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | рашаан |
|---|---|
| Харьяалахын тийн | рашааны |
| Заахын тийн | рашааныг |
| Өгөх орших тийн | рашаанд |
| Гарахын тийн | рашаанаас |
| Үйлдэхийн тийн | рашаанаар |
| Хамтрахын тийн | рашаантай |
| Чиглэхийн тийн | рашаан руу |
| Олон тоо | рашаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
рашаан засал — усан эмчилгээний хэлбэр
рашаан залах — тарнидсан ус авах
рашаан зарлиг хор — урга. - согтуу өвс
Хэлц үг
рашаанаа юүлэх — шээх
↑ бумбатай рашаанаа суллах
↑ хангайн рашаан
Арчиж тагнахыг сайн хийвэл
Рашаан дусааснаас дээр
Хоршоо үг
рашаан ус — эмчилгээнд хэрэглэж болохуйц байгалийн эрдэст ус
булаг рашаан — хүний биед тустай эрдэс баялгийг агуулсан ус
Товчилсон үг
РС — Рашаан Сувилал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.