буурь
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг тавих, цогцлох суурь, юмны байсан ором
- 1.Ул, суурь, намба
- 2.Хашир, догь, хянамж, болгоомж;
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | буурь |
|---|---|
| Харьяалахын тийн | буурины |
| Заахын тийн | буурийг |
| Өгөх орших тийн | бууринд |
| Гарахын тийн | бууринаас |
| Үйлдэхийн тийн | бууриар |
| Хамтрахын тийн | буурьтай |
| Чиглэхийн тийн | буурь руу |
| Олон тоо | бууринууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэрийн буурь — а.гэр байсан ором; б.гэр барих газар
тулганы буурь — тулга байсан ором
буурь заах — хүүгийн шинэ гэрийн буудлыг сонгохын тулд уран үгээр харилцах хуримын зан үйл
буурь суух — намба суух
Хэлц үг
буурь заах — намба үзүүлэх
Гавж буурь зааж, цэргийн зөвлөгөөний төгсгөлд Богдын лүндэнгээс дутуугүй хэдэн жинтэй үг хэлэв (Б.Нямаа, Арандалынхан).
Хоршоо үг
буурь бууц — нутаг бууц
буурь нутаг — бууц нутаг
буурь туурь — а.хуучин балгасны туурь үлдэгдэл; б.буурь суурь
буурь суурь — хүний юманд хандах хандлага хүмүүжил, намба төрх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.