Үндсэн хэсэг рүү шилжих

бөгс

нэр үг/ˈpɵks/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠪᠥᠭᠰᠡ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    биезүй. Хүн, амьтны бэлхүүснээс дооших хэсэг
  2. 2.
    шилжсэн утгаМашин механизмын ар хойд тал, доод талд, ар биед байрласан хөтлөх араа бүхий хэсэг
  3. 3.
    шилжсэн утгаЮмны адаг сүүл, эцэс, төгсгөл
  4. 4.
    шилжсэн утгаАр хударга
  5. 5.
    шилжсэн утгаЦувааны адаг сүүлд нь, эцэст нь

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгbuttocks

Тийн ялгал

Нэрлэхийн тийнбөгс
Харьяалахын тийнбөгсний
Заахын тийнбөгсийг
Өгөх орших тийнбөгсөнд
Гарахын тийнбөгснөөс
Үйлдэхийн тийнбөгсөөр
Хамтрахын тийнбөгстэй
Чиглэхийн тийнбөгс рүү
Олон тообөгснүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • бөгсөн бие — бэлхүүснээс дооших хэсэг

  • малын бөгс харах — мал төллөх болсон эсэхийг шинжих

  • бөгс эвдрэх — тэрэгний хойд тэнхлэг эвдрэх

  • уургын бөгс — уургын төгсгөлийн бүдүүвтэр хэсэг

  • бөгс ороох — ар хударгаар орох

  • бөгсөнд нь хөдлөх — сүүлд нь хөдлөх

Хэлц үг

  • бөгс нь загатнах — а.хүүхэд алиархах, үл болохыг үйлдэх зэргээс бөгсөө чимхүүлэх буюу алгадуулахыг егөөддөг хэллэг; б.өөрөөсөө эрх мэдэл, хүч чадлаар илүү хүнийг элдвээр оролдох, шоглох

  • бөгсийг нь ухах — м

  • бөгс долоох — зусардах, зулгуйдах, хэтэрхий бялдуучлах гэсэн санаа

  • бөгс өндийх — хэсэгхэн эзгүй байх, түр амсхийн завсарлах

  • бөгс эргэх зайгүй — маш давчуу, зай муутай

  • бөгс маллах — харах, хамгаалах, сахих

    Эр хүн байж хийморьгүй гэдэг нь. Эхнэрийхээ бөгсийг маллаад л өдөржин манаад суучих юм.

  • бөгс ороох — ар хударгаар орох

    Эдгээр нуугдсан дөчин хүн бол Согоо булгийн зүүнээр монгол цэргийн бөгсийг ороон ирэх... дайчид (Г.Пүрэв нар, Д.Сүхбаатарын үйл амьдралтай холбогдох баримтат материалын эмхэтгэл).

  • бөгс өндийх [хойгуур] — (хар яриа) хэсэгхэн эзгүй байх, түр амсхийн завсарлах

    Ёстой бүр таарсан юм. Би хэдэн адууныхаа хойноос нойр хоолоо алдаад голоо тасартал шогшиж тамаа цайж явах, Гэрэлмаа бөгс өндийхтэй зэрэг нэгдлийн төв орчихоод ирэхгүй байх гэж ганцаараа ярьснаа

  • бөгс өндөлзөх — (хар яриа) сэтгэл яарч, тайван сууж чадахгүй байх

    Долоодой Мядагийг мэнд сайн сууж байгаа гэхийг сонсож, эдүгээ хүүхэнтэйгээ уулзсанаар үл барам, Мядагтай бас уулзах болно гэж санаж, бөгс өндөлзөх болов (Ц.Дамдинсүрэн, Түүвэр зохиол).

  • бөгс толгойгүй — эх захгүй, ёс горим мэдэхгүй

    Хүүхдүүдээ багаас нь бөгс толгойгүй өсгөв өө. Хүний үг авдаг барагтайхан хүмүүс болгож өсгөж өндийлгөөрэй дөө.

  • бөгс ухах — эзгүйчлэх, байхгүй хойгуур муулах, мууг нь үзэх гэх

    Томилолтоор гадагшаа яваад ирэхийн хооронд л заавал бөгс ухаад хэрэг мандаачихсан байцгаах юмаа.

  • бөгс хүнд/хүндтэй — баргийн юманд нэг суучихвал хөдлөх дургүй залхуу, удаан хөдөлгөөнтэй

    Шувууны бага нь жиргэж, хүний бага нь хөдөлдөг байх аа. Тэгэхэд манай энэ дүлий годил царайлчихаад бөгс хүндтэй гэж жигтэйхэн.

  • бөгс шороодох — а.түр амсхийж суух

    Борви бохисхийх завгүй л ажиллав. Хэсэг бөгсөө шороодуулж хөлөө амраагаад авъя байз. б.барилдаад унах

  • бөгсөөрөө шороо цацах — муурхах, өшөөрхөх, муу муухайг нь дуудах

    Бөгсөөрөө шороо цацалцах хэргийг эхнэр хүүхнүүд л хийдэг шүү дээ.

  • бөгс эвдрэх — тэрэгний хойд тэнхлэг эвдрэх

    –Тэгсэн нь буцах замдаа бөгс эвдрээд сууж авах нь тэр (Ж.Бямба, Их аяныхан).

  • бөгсөндөө баасаа хавчуулах — их л яарах

    Бөгсөндөө баасаа хавчуулаад алга болж өгсөн. Удахгүй л юмаа мартлаа... энийг тэрийг явуулаарай гэх захиас ирэх нь дамжиггүй.

  • бөгсөн дээр [нь] жин тавих — (хар яриа) гэм хор хийх, гай тарих

    Добчин хувилгааны гарыг мухарлахгүйн тулд заримыг нь үлдээж, юу хийхийг нь харах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хэрэг явдал сарниж, энд тэнд нууц юмнууд үлдээд хожим бидний бөгсөн дээр жин тавьж болзошгүй юм (Ж.Дамдиндорж, Суварганы нууц).

  • бөгсөнд нь хорхой орох — суулгүй оволзож, явах гэж яарах

    Суугаад хоол унднаасаа идээч. бөгсөнд нь хорхой орсон юм шиг л тавтиргүйтээд байх юм.

  • бөгсөндөө ташууртай — муу юм хийвэл шийтгэл хүлээх

    Муу гэрч бөгсөндөө ташууртай.

  • бөгсөн хорхой гаргах — моринд дуртай хүн морь унаагүй удаж байж нэг унахыг хошигносон хэллэг

    Миний хонь хариулна гэж юу байхав, бөгсөн хорхой гаргаж мориор чинь хэд тойроодохъё гэж гуйлаа.

  • бөгсөө тахлах — дөнгөж хувиа аргацааж амьдрах

    Хоёр идэж, хоосон хонохгүй бөгсөө тахлах төдий л амьдарч байгаа сурагтай.

  • бөгсөөрөө солонго татуулах — их л яарах

    Мань хүн аргамжаатай морио алга болсныг мэдээд бөгсөөрөө солонго татуулаад л ум хумгүй арилж өгсөн.

  • ↑ бие биенийхээ бөгсөн дээр шар эсгий нөмрүүлэх

  • ↑ тонтгор бөгсөөр ертөнцийг хуурах

  • ↑шалдан бөгсөөрөө охидыг бузарлах

  • Бөөр нь өөхөлж

  • Бөгс нь гадарлах Амин-эрдэнэ

  • Нүүр өгөхөд

  • Бөгс өгөх Амин-эрдэнэ

  • Сэтгэл нь ширээнд

  • Бөгс нь шороонд Амин-эрдэнэ

  • Толгой хазвал хатуу

  • Бөгс хазвал өмхий Амин-эрдэнэ

Хоршоо үг

  • бөгс бөөр — бэлхүүснээс дооших хэсэг

Үгийн гарал

From Classical Mongolian ᠪᠥᠭᠰᠡ (bögse), from Middle Mongol ᠪᠥᠭᠰᠡ (bögse), ultimately from Proto-Mongolic *bögse.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.