ван
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучирсанЭрх хүч, чадал;
- 2.хуучирсанАвишиг.
- 1.хуучирсанЭзэнт улсын засгийн тэргүүний цол, тушаал
- 2.хуучирсанВант улсын тэргүүний тушаал
- 3.хуучирсанМанж Чин улсын үеийн хэтэрхий дөрвөн хэргэм (ван, гүн, бэйл, бэйс)ийн нэгдүгээр зэрэг
- 1.ван шувуу амьт. (хан шувуу).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгking, prince
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ван |
|---|---|
| Харьяалахын тийн | ванны |
| Заахын тийн | ванг |
| Өгөх орших тийн | ванд |
| Гарахын тийн | ваннаас |
| Үйлдэхийн тийн | вангаар |
| Хамтрахын тийн | вантай |
| Чиглэхийн тийн | ван руу |
| Олон тоо | ваннууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
төрийн чин ван — тэргүүн зэргийн ван
төрийн жүн ван — дэд зэргийн ван
Балбын ван — Балба улсын засгийн тэргүүн
ван өргөмжлөх — ван цол олгох
ван суух — ван цол авч, тухайн ванлигийг тэргүүлэн захирах
ван авах — дандрын ёсны уншлага, бясалгал үйлдэх эрх авшиг хүртэх
ван өгөх — дандрын ёсны уншлага, бясалгал үйлдэх эрх авшиг хүртээх
ван хүртэх — дандрын ёсны уншлага, бясалгал үйлдэх эрх авшиг хүртэх
Хэлц үг
ван буураад ган цоорох — ихэс дээдэс доройтох
Ван буураад
Ган цоорох
Ван вандаа муу
Ванба шавартаа муу
Ван доройтно
Ванба шавартана
Ван их ч хошуундаа
Ванба их ч усандаа
Ван нь вангийн жинстэйгээс биш
Нохой нь вангийн жинстэй юү
Сан гүүгээр дутаж
Ван сүүгээр дутна
Хоршоо үг
ван гүн — ихэс дээдэс
Үгийн гарал
From Classical Mongolian ᠸᠠᠩ (wang), from Mandarin 王 (wáng). Compare also Middle Mongol ᠣᠩ (ong).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.