гав
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хатуу юманд гарсан ан цав
- 1.Ялтны хоёр гарын бугуйгаар холбож агдлах төмөр хэрэгсэл
- 1.Эв эе, эв түнжин;
- 2.Эв дүй
- 1.гав шав хорш. (хурдан хөдөлгөөнтэй, шаламгай, гавшгай), гав шав ажиллах (хурдан шаламгай ажиллах), гав шав хийсэн хүн (хөнгөн, шаламгай хүн).
- 1.“Га”гаар эхлэсэн үгэнд хүч нэмэгдүүлэх үг
- 1.гав гав аялга. Гөлөгний дуугарах дуу.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гав |
|---|---|
| Харьяалахын тийн | гавын |
| Заахын тийн | гавыг |
| Өгөх орших тийн | гавд |
| Гарахын тийн | гаваас |
| Үйлдэхийн тийн | гаваар |
| Хамтрахын тийн | гавтай |
| Чиглэхийн тийн | гав руу |
| Олон тоо | гавууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гав гарах — ан цав суух
гав суух — гавтах
газрын гав — а.газрын ан цав; б.алс хол, газрын мухар
гав зүүх — гавлах
гав хийх — а.гав зохион бүтээх; б.гав зүүх
эв гавыг нь олох — а.эв зүйг нь олох; б.аргаар үзэх; в.эвдэрсэн юмыг ормоор нь эвлүүлэх
гав ганц — цор ганц, ердөө л ганц
гав ганц хүүхэд — цор ганц хүүхэд
гав ганцаараа/гав ганцаарханаа — ердөө л ганцаараараа
гав шар — гүн шар гав гашуун
Хэлц үг
газрын гаваар орох — ор сураггүй алга болох
Хоршоо үг
ан гав — юмны ангайж цуурсан хэсэг
гав цав — юмны хагарч цуурсан хэсэг
гав гинж — хэрэгтэн хүний гар, хөлөнд зүүж агдлах хэрэгсэл
гав дөнгө — ялтны гар хөлийг холбох, хүзүүнд нь углах зүйл
гав тушаа — гав гинж
эв гав — эв дүй
гав шав — хурдан хөдөлгөөнтэй, шаламгай, гавшгай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.