галзуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны төв мэдрэлийн эрхтэнг гэмтээдэг вируст өвчин, ухаан мэдрэл алдаж солиорно
- 2.шилжсэн утгаУуртай, догшин, эрч чадалтай, хөөрүү
- 3.шилжсэн утгаИлэн далангүй, нүүрэмгий гал цогтой хүн
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрrabid (affected with rabies, pertaining to rabies); insane, crazy; irate; brazen
- нэр үгrabies
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | галзуу |
|---|---|
| Харьяалахын тийн | галзуугийн |
| Заахын тийн | галзууг |
| Өгөх орших тийн | галзууд |
| Гарахын тийн | галзуугаас |
| Үйлдэхийн тийн | галзуугаар |
| Хамтрахын тийн | галзуутай |
| Чиглэхийн тийн | галзуу руу |
| Олон тоо | галзуугууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
галзуу нохой — галзуугаар өвчилсөн нохой
галзуу морь — хөөрүү морь
галзуу хурдан — их хурдан
галзуу чадалтай — эрч чадал сайтай
галзуу охин — нүүрэмгий зантай охин
Хэлц үг
галзуу улаан — дүнсэн тамхи
галзуу нохойн аманд гараа хийхээс ч буцахгүй [нас] — зоригтой, золбоотой байх үе
Тэр үед чинь галзуу нохойн аманд гараа хийхээс ч буцахгүй цөс зүрхтэй байлаа гэж...
галзуу хар — хар архи
...энэ галзуу хартай ч талаар барагтай болсон шүү. Гүн нуруу балбарсантай, зүрх бас муу тул эмчээс ууж болохгүй гэж тас хориод байгаа юм (Ү.Сумъяа, Зуны өдөр).
Галзуу хар чинь ёстой гамшгийн хар даа. Үүнийг уувал чухам архины халуун дотогшилж, амны халуун гадагшлаад аль байсныг хэлүүлж хэрэгт оруулна (Т.Мэргэнбилэг, Нүүдэл).
Гай газар доороос
Галзуу нохой салхин өөдөөс
Гай гамшиг газар доороос
Галзуу нохой жавар доороос
Галзуу морины амыг нь тат
Ганган эхнэрийн занг нь тат
Галзуу нохой өөрийн хүний гэж ялгахгүй
Гал түймэр өвч мод гэж ялгахгүй
Галзуу нохойд салхи нэмэр
Гашин хүнд архи нэмэр
Галзуу нохойн нүд улаан
Ганган эхнэрийн харц улаан
Гантай тэнгэрийн нар улаан
Ган төмөр гарт ширүүн
Галзуу эр эмдээ ширүүн
Ганган хүнд гархи нэмэр
Ганц сарын халуун
Галзуу идээний хүч
Ганц хүн ганцаараа
Галзуу нохой замаараа
Согтуу хүнд газар бүү заа
Галзуу хүнд мэс бүү бариул
Хоршоо үг
солио галзуу — а.сэтгэцийн элдэв өвчин эмгэг; б.шилж. эрээ цээргүй ааш авир
галзуу хөлчүү — архи ууж хөөрч онгирсон байдал
Үгийн гарал
From Proto-Mongolic *galjaxu, compare Mongghul ghalijiu.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.