догшин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эмнэг хангал
- 2.Хатуу, аагтай
- 3.Хүний зан байдлын түргэн хурц, хэрцгий ширүүн
- 4.Эртний монголын язгууртны нэгэн зүйл цол
- 5.Сүрлэг онгон, дагшин
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрwild (untamed); fierce, ferocious; cruel, brutal, ruthless beastly; stern; haughty, arrogant; one of the titles among Mongol nobility; wrathful (of deities); majestic, sacred
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | догшин |
|---|---|
| Харьяалахын тийн | догшны |
| Заахын тийн | догшныг |
| Өгөх орших тийн | догшинд |
| Гарахын тийн | догшноос |
| Үйлдэхийн тийн | догшноор |
| Хамтрахын тийн | догшинтой |
| Чиглэхийн тийн | догшин руу |
| Олон тоо | догшнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
догшин морь — унаж эдлэж байгаагүй хангал морь
догшин салхи — асар хүчтэй салхи
догшин архи — хатуу архи
догшин айраг — хахарч хатуурсан айраг
догшин хор — агшин зуурт үхүүлэх чанартай хор
догшин шүү — газрын шүлтэт аммоний нитратуудын ерөнхий нэр
догшин хүн — ааш зан ширүүн хурц хүн
догшин авир — ширүүн зан авир
догшин зан — уур омог ихтэй зан
догшин түрэмгий — аливаа зүйлийг эз дийлэх гэсэн балмад дээрэнгүй зан авир
догшин уулс — сүрлэг сайхан уулс
Хэлц үг
Догшин гэдэг сэтгэлийн омог
Томоогүй гэдэг гэнэдлийн явдал
Догшин тэмээг бурантгаар
Долгин занг намуухнаар
Догшин үнээ тийрснээр
Доод биеийн дэлэнг битгий өшиглө
Дотор цагаан санаа нь дэлгэрэхийн тэмдэг
Догшин хар сэтгэл нь доройтохын тэмдэг
Номхон моринд ногт олон
Догшин моринд ташуур олон
Номхон морины ногт
Догшин морины чөдөр
Номхон морь ногтолж чадахгүй
Догшин морь чөдөрлөж чадахгүй
Хоршоо үг
зэрлэг догшин — атар онгон, эмнэг хангал
ардаг догшин — эмнэг догшин
атар догшин — эдлэж сургаагүй эмнэг хангал; эмнэг догшин
догшин/догшин эмнэг — мал адгуусны эдэлгээ уналгад сураагүй ардаг онгон нь
тэрсүү догшин — бусдын мэдэлд орохыг хүсдэггүй, ширүүн зан авиртай
харгис догшин — хэрцгий, хайрлах энэрэх сэтгэлгүй
хэрцгий догшин — харгис хэрцгий авирлах ёс бус зан байдал
ширүүн догшин — харгис хатуу авир
догшин долгин — тогтворгүй ширүүн зан ааш
догшин харгис — а.зан аашийн хэрцгийн балмад нь; б.дайсан
Үгийн гарал
From Proto-Mongolic *dogsïn, compare Daur dorshin.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.