гаргах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг дотроос гадагш шилжүүлэх
- 2.Явуулах
- 3.Зайлуулах
- 4.Бичиг баримт үйлдэх
- 5.Ямар нэг зан байдал үзүүлэх
- 6.Буй болгох, бэлтгэх, үзүүлэх
- 7.Арилгах, байргүй болгох
- 8.Бичиг үсэг унших, бичиг мэдэх
- 9.Мал алах, нядлах, төхөөрөх
- 10.Ааглах, дийлдэхгүй болох
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto release; to emit, take out, move away, reveal; to express, create; to issue, publish
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | гаргах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | гаргана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | гаргалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | гаргав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | гаргажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | гаргасан |
| Хэвшсэн нэр (-даг) | гаргадаг |
| Холбох нөхцөл (-ж) | гаргаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | гаргаад |
| Болзох нөхцөл (-вал) | гаргавал |
| Хүсэх (-маар) | гаргамаар |
| Захирах (-аарай) | гаргаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | гаргахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
авдраас гаргах — авдар дотор байсныг гадна болгох
агаарт гаргах — агаар салхинд гаргах
буу гаргах — буу гарган ирж сүр дүүлэх
гараас гаргах — хийж буй зүйлээ бүрэн дуусгах
бэлчээрт гаргах — бэлчээх
гадаадад гаргах — хил давуулан гадаад улсад явуулах
үдэж гаргах — үдэж мордуулах
хадамд гаргах — охиноо айлын бэр болгох
ажлаас гаргах — ажлаас халах
гаргуунд нь гаргах — зөнд нь орхих, хэрэгсэхгүй хаях
замаас гаргах — зам хазайлгах
золиосонд гаргах — золиос болгох
мах гаргах — чанасан махыг тогооноос гаргах
хүүхэд гаргах — амаржих
цэрэг гаргах — а.цэрэг явуулах; б.гадаадын цэргийг эх орноосоо явуулах, зайлуулах
өргөдөл гаргах — өргөдөл бичиж өгөх
баримт гаргах — баримт бичиж өгөх
баталгаа гаргах — юмыг нотолсон баримт бичиг бичих
гомдол гаргах — гомдол мэдүүлэх, гомдсоноо илэрхийлэх
тогтоол гаргах — асуудлыг шийдвэрлэсэн баримт бичиг батлах
зээл гаргах — тодорхой болзолтойгоор мөнгө зээлэх санхүүгийн үйл ажиллагаа
дүр гаргах — дүр үзүүлэх, дүр бий болгох
их зан гаргах — ихэмсэглэх
бослого гаргах — эсэргүүцэн тэмцэх, зэвсэгт тэмцэл хийх
бүтээгдэхүүн гаргах — эд юмыг боловсруулан бэлэн болгох
гал гаргах — гал асаах
гэрэл гаргах — гэрэл асаах
дүн гаргах — дүгнэх
зогсоол гаргах — зогсоол бий болгох
зориг гаргах — зориглох
зүтгэл гаргах — идэвх зүтгэлтэй ажиллах
кино гаргах — кино үзүүлэх
маргаан гаргах — маргалдах
гүүний үрс гаргах — гүү барих үеэр хийдэг нэгэн зан үйл
морьд гаргах — морьдыг уралдах замд нь гаргах
ном гаргах — ном хэвлүүлэх
өнцөг гаргах — юманд өнцөг бий болгох
санал гаргах — санаснаа хэлэх
мөрөө гаргах — а.ул мөрөө үлдээх; б.цагаан сарын шинийн нэгний өглөө тогтоосон сайн зүг лүүгээ явж жилийн ажил үйлсийн бүтэмжээ даатгах уламжлалт зан үйл
мэдээ гаргах — ямар нэг юмны тухай мэдээ бэлтгэх, мэдээлэх
- … болон өөр 25
Хэлц үг
алганы загатнаа гаргах — хүн алгадах, зодох
нүдний хор гаргах — хэсэгхэн хугацаанд унтаад авах, дуг хийх
бөөр гаргах/бөөрийг нь гаргах — а.мал төхөөрөх, мал нядлах; б.хүн алах
↑аавын чээж гаргах
↑ алганы загатнаа гаргах
↑ амны цээр гаргах
↑ бөөрийг нь гаргах
↑ бөөсөнд хутга гаргах
↑ бүдүүн хүзүү гаргах
↑ гар гаргах
↑ гараа гаргах
↑ гарын чилээ гаргах
↑ гол гаргах
↑ есөн буснаа гаргах
↑ ёроолыг нь гаргах
↑ захыг нь гаргах
↑ золигт гаргах
↑ зүрх гаргах
↑ ишгэндээ ирээ гаргах
↑ мөр гаргах
↑ нүдний хор гаргах
↑ нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргах
↑ нэрээ гаргах
↑ толгой дээрээ гаргах
↑ том толгой гаргах
↑ туулай зүрх гаргах
↑ тэнгэрт гаргах
↑ хамраас цус гаргах
↑ хар нүдний хор гаргах
↑ хоёр гар гаргах
↑ хоёр нүүр гаргах
↑ хоёр тугалаа бэлчээрт гаргах
↑ хуруу гаргах
↑ хэл ам гаргах
↑ царай гаргах
↑ чигчий хурууны чилээ гаргахгүй
↑ эхнэрээ толгой дээрээ гаргах
Үхэх нь үхэр өдөр
Гаргах нь гахай өдөр
Хоршоо үг
оруулах гаргах — а.ямар нэгэн зүйлийг ил байлгах, далд хийх; б.нааш цааш явуулах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.