тэжээх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мал, амьтанд идэш хоол өгөн тэтгэж амьдруулах
- 2.Хүнийг өсгөн бойжуулж хүмүүжүүлэх
- 3.Айлаас хүүхэд өргөж авах
- 4.шилжсэн утгаМуу зүйлийг арилгаж устгахгүй хадгалж байлгах
- 5.шилжсэн утгаАрчлах, сувилах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | тэжээх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | тэжээнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | тэжээлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | тэжээв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | тэжээжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | тэжээсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | тэжээдэг |
| Холбох нөхцөл (-ж) | тэжээж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | тэжээгээд |
| Болзох нөхцөл (-вал) | тэжээвэл |
| Хүсэх (-маар) | тэжээмээр |
| Захирах (-аарай) | тэжээгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | тэжээхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэжээн тэтгэх — асрах, сувилах, өргөх
тэжээн засах — хуучир. - эмчлэх, анагаах
тэжээхүй ухаан — хуучир. - анагаах ухаан
тэжээх арга — хуучир. - эмчлэх арга, анагаах арга
овъёосоор тэжээх — овъёос өгөн өсгөх
өвсөөр тэжээх — өвс өгөн өсгөх
сүүгээр тэжээх — сүүгээр бойжуулах
амиа тэжээх — амьдралаа авч явах
хүчээ тэжээх — хүчтэй болох, хүчээ сэлбэх
сувилан тэжээх — асран тэтгэх
тэжээсэн эцэг эх — үрчлэн авч өсгөсөн эцэг эх
амь тэжээх — аж төрж амьдрах
гэдэс тэжээх — амиа тэжээх, амьдрах
тэжээсэн хүүхэд — үрчлэн авч өсгөх
тэжээсэн эх — үрчлэн авч өсгөсөн эх
бэр тэжээх — багаас нь гэртээ авчирч тэжээн бэр болгох
өвчин тэжээх — өвчнөө эмчлүүлэхгүй байх
бие тэжээх — биеэ арчлах, тордох
Хэлц үг
олгой тэжээх — гэдсээ тэжээх
тэжээсэн бяруу тэрэг эвдэх — ачийг санахгүй байх
↑ бие тэжээх
↑ олгой тэжээх
Хоршоо үг
тэжээх тэнхрүүлэх — асран сувилах
тэжээх тэтгэх — асрах, бойжуулах, өргөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.